DecoArt-н энэхүү “Шохойн самбар болгогч будаг”-аар олон төрлийн гадаргууг шохойн самбар болгоорой. Энэ будаг нь ямар нэгэн хор нөлөөгүй, усан суурьтай бөгөөд тэмдэглэл бичих самбар, саван дээр шошго болон ханын чимэглэл зэргийг хийх боломжтой.
- Хор нөлөөгүй
- Багсыг цэвэрлэхдээ нойтон байхад нь савандаж угаахад хангалттай
- 118 мл савалгаатай будгаар 0.9 метр квадрат талбайг будна.
- Энэ будгаар модон эдлэл, уран зургийн цаас, ширээний тавцан, цаасан эдлэл, хана, гипсэн хавтан, шавран эдлэл, жааз, зурвасын самбар, кабинет, хаалга болон ихэнх нүхлэг гадаргууг будах боломжтой.
- “Шохойн самбар болгогч будаг”-ийг түрхэхийн өмнө гадаргууг тэгшилж, зүлгүүрдвэл илүү үр дүнтэй.
- Нүхлэг гадаргууг “Шохойн самбар болгогч будаг”-аар будахын өмнө “DecoArt multi purpose sealer” бэхжүүлэгч ашиглавал илүү сайн
- “Шилний шохойн самбар болгогч будаг”-аар шил, керамикан гадаргууг будвал аяга угаагчид хийсэн ч арилахгүй
- “Тунгалаг (өнгөгүй) шохойн самбар болгогч будаг”-аас мөн сонголт хийх боломжтой.
Хэрэглэх заавар:
- Хэрэглэхийн өмнө сайтар сэгсрэнэ үү
- Босоо шугамын дагуу нэг удаа будаад, будсан гадаргууг хэвтээ чиглэлийн дагуу дахин нэг давхарлаж будна
- Давхарлаж будахын өмнө 1 цаг хатаана уу
- Хэрэглэхийн өмнө 24 цаг байлгана уу
- Хэрэглэхээс өмнө гадаргууг тэр чигт нь шохойгоор зөөлөн үрнэ
- Зөвхөн дотор ашиглана
Орчуулсан Заавар:
Энэхүү будаг нь ихэнх гадаргууг самбар болгодог. Хэрэглэхээс өмнө сайтар сэгсэрнэ. Босоо чигтээ будаж хатаасны дараа хөндлөн чигт будаж хатаана. Будсан гадаргуу хооронд хатах хугацаа ойролцоогоор 1 цаг бөгөөд ашиглахаас өмнө 24 цаг хүлээнэ. Бүхэл гадаргуун дээр шохойгоор бичих боломжтой бөгөөд чийгтэй даавуугаар арилгана. Уг будгаар ойролцоогоор 1м² талбайг будна
Энэ бүтээгдэхүүний талаар асуулт, хариулт