Flex–Foam

REMEMBER create a project-product TAXONOMY for this new product.

Make the slug the permalink name on this page.

Pellon-Flex-Foаm нь 2 давхар зөөлөн даавуун дунд хавчуулсан нимгэн, хөнгөн жинтэй порлонон (хөөсөн) материал юм. Энэ бэхжүүлэгч нь дотор талдаа 100%  полиэфир синтетик, гадна талдаа 100% полиуретан бүтэцтэй юм. Нэг уутанд 152*50 см (ойролцоогоор) харьцаатай нугалж савласан байгаа.

Үүнийг гар урлалд ашиглахад маш тохиромжтой мөн гэрийн дотоод засал чимэглэлд ашиглахад илүү сайн. Энэ бүтээгдэхүүн нь дэвсгэр болон тор цүнх гэх мэт урлал хийхэд илүү уян хатан хэлбэртэй болгож өгнө. Mөн төрөл бүрийн даавуунд ашиглахад тун тохиромжтой байна.

Үүнийг хайч болон өнхөрдөг зүсэгчээр зүсэж тайрахад маш хялбар. Мөн үүнийг оёдлын машинаар ч оёж болно.

Манай дэлгүүрт энэ бүтээгдэхүүнээс Оёж тогтоодог порлон, Нэг талдаа цавуутай порлон, Хоёр талдаа цавуутай порлон гэсэн 3 төрөл байгаа.

САНАМЖ:  Эхлэхээсээ өмнө үргэлж ашиглах даавуунаасаа жоохон хэсгийг тайрч аваад цавуутай порлоноо урьдчилан туршиж үзээд тохиромжтой эсэхийг шалгаарай.

Цавуутай порлоныг ашиглах Ерөнхий Зааварчилгаа:

Зөв хэмжээгээр тайрах

Хоёр талдаа цавуутай порлон: 2 давхар даавууныхаа дунд порлоноо хавчуулна.

Нэг талдаа цавуутай порлон: даавуугаа цавуутай талд нь байрлуулна.   (цавуутай тал нь яльгүй гялтгар харагдах ба цавуулаг биш тал шигээ зөөлөн биш)

Чийгтэй алчуур бүрхэж тавина. Индүүний хэмийг ноос/уур гаргах гэсэн дээр тохируулаад 10 секунд дарж индүүднэ. Бага зэрэг хөнгөн жингээр дарж индүүднэ.

Энэ үйлдлийг давтана, дахин давхарлаж индүүдэхдээ индүүгээ өргөөд зах хэсгийг хальт давхцуулж тавиад яг өмнө нь индүүдсэн газраа дахин индүүднэ.

Бүх залгаа хэсгийг холбож дуустал үргэлжлүүлэн индүүднэ.

2 талдаа цавуутай порлоны хувьд 2 талыг нь дээрхтэй адил зааврын дагуу хийхийг зөвлөж байна.

Одоо даавуугаа хөргөж тавиарай.

САНАМЖ: Төмөр ултай индүү ашиглах хэрэгтэй – гар бариултай ууршуулагч ашиглах нь тохиромжгүй.

Угаах зааварчилгаа:  Бүлээн усаар зөөлөн эргүүлж угаана. Бага хурд дээр тохируулж тавиад сэгсэрч хатаана. Хуурайгаар цэвэрлэх боломжтой.

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал