Glass Effekt Gel

Гласс Эффект Жел (Шилний Гелэн Будаг)

Glass Effekt Gel нь гэрэл нэвтэрдэг, гэрэл нэвтэрдэггүй 2 төрөл байдаг бөгөөд ямар ч шилэн болон шаазан эдлэлийг чимэглэхэд хэрэглэж болно. Гель нь гадаргуутай маш чанга барьцалдаж гайхалтай товгор бүтэцтэй болгодог. Үр дүн нь удаан хугацаанд ашиглагдаж болох бөгөөд салахааргүй бөх болдог.

  • Усан суурьтай
  • Хархад жинхэнэ шилнээс ялгаж чадахааргүй болдог
  • Байнгын тогтоцтой
  • Шил болон шаазан эдлэл дээр ашиглаж болно

Хэрэглэх заавар:

  • Гадаргуу дээр тоос шороо, өөх тос байж болохгүй. Шил цэвэрлэгч юмуу спиртээр бохир болсон гадаргууг зүлгэж арчаарай.
  • Тунгалаг объект дээр хэрэглэх тохиолдолд, хэрэв та хүсвэл шилнийхээ эсрэг талд загвараа нааж өгч болно. Загвар хэв нааж өгөх нь хэвийнхээ дагуу дүрсээ цэвэр зурахад туслах болно.
  • Гелийг шууд өөрийн хошуугаар түрхэж болно. Хүрээлэгч гель юмуу бусад хүрээ гаргагч барааг ашиглахыг санал болгож байна.
  • Илүү бат бэх болгохын тулд хатсаны дараагаар халаагаагүй шарах зууханд хийгээд зуухаа асаагаад 160 градусын хэм хүртэл халаана. Шарах зууханд 20 минут шарна. Шарах зуухаа унтраагаад хаалгыг нь бага зэрэг онгойлгож объектоо бүрэн хөртөл байлгаарай.

Санамж: Хэрэв чимэглэх гэж байгаа шилээ хүнсний зориулалтаар ашиглах бол аяга тавагны амсар хэсэг болон дотор талд гелийг бүү түрхээрэй. Энэхүү гель нь хоол идэх гадаргууд шууд хүрэхгүй байх ёстойг анхаараарай.

Энэ бүтээгдэхүүний талаар асуулт, хариулт

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал