Pouring medium (Урсдаг мидиум)

REMEMBER create a project-product TAXONOMY for this new product.

Make the slug the permalink name on this page.

DecoArt-ын энэхүү бараа нь тусгайлан найруулсан шингэн бэхжүүлэгч бөгөөд будгийг гадарга дээр урсахад хялбар болгоно. Энэ бараа нь будгийг хамгийн зохистой нягтрал, эсийн бүтэц шиг харагдах эффект үүсгэх мөн будаг хагарч ан цав гарах эрсдлийг багасгадаг. Будгийн наалдамтгай чанарыг багасгах эсвэл будсаны дараа будаг хатаах хугацааг удаашруулахгүй. Americana Acrylic будагтай хольсноор зотон даавуу, мод болон бусад гадаргуунууд дээр гайхалтай эффектийг хийх боломжтой.

Олон янзын эффектүүдийн харьцааг тохируулж өөрчлөх боломжтой.

Урсдаг мидиум нь усан суурьтай бөгөөд ус болон савангаар цэвэрлэнэ.

Хэрхэн ашиглах вэ:

Мидиумаа будагтайгаа аажуухан хольж хийвэл хөөсөн бөмбөлөг үүсэхгүй.

Эхлээд урсдаг мидиумийг Americana акрилийн будагтай хольж хийх ба 1:1 харьцаатай хийгээрэй. Найруулсан холимог будаг хангалттай өтгөн болтол хутгах ба хольсон будгаа гадарга дээр асгахада,амархан урсах болно. Будаг нэгэнт хатаж дууссан бол DecoArt-ын тунгалаг урсдаг лакаар (Бид удахгүй энэ барааг оруулж ирэхээр төлөвлөж байгаа) бүрэх юмуу эсвэл манай дэлгүүрт байгаа өөр төрлийн лакаар лакдаж бас болно.

Туршилт хийх цаг:

Урсдаг будгаар урлал хийхийн сэтгэл хөдлөм зүйлсийн нэг юу вэ гэвэл будгууд хоорондоо холилдож дахин давтагдашгүй өвөрмөц өнгө дүрсийг гаргадгаараа онцлог юм. Урсдаг мидиумийн хэмжээг ихэсгэх тусам эсийн бүтэц мэт харагдах эффектүүд мөн нэмэгдэх болно.

Дэнлүү юмуу халуунаар төөнөгч багажаар эс шиг бүтцийн эффектийг нэмэгдүүлэх боломжтой. Сэрэмж болгоомжтой байгаарай, үйлдвэрлэгчийн зөвлөсөн аюулгүй ажиллагааны зааврыг дагаж мөрдөөрэй.

Гэр ахуйн хэрэгсэл ашиглан өвөрмөц сонирхолтой эффект бүтээж үзээрэй. Шүүлтүүр, юүлүүр, ундааны шилний ёроол болон ариун цэврийн цаасны гол картон цаас ч бас гайхалтай туршилтын хэрэгслүүд байж болно.

Танд сонирхуулах өөр бараа

Танд сонирхуулах өөр урлал