StazOn Тамганы өнгө

REMEMBER create a project-product TAXONOMY for this new product.

Make the slug the permalink name on this page.

StazOn нь нүхэрхэг болон нүхэрхэг – бус гадаргуу дээр хэрэглэгддэг өтгөн – уусгагч суурьтай тамганы өнгө юм. Үүнийг тамганууд болон будаг түрхэгч багстай хамт хэрэглэхээс гадна шууд цаасан дээр ч хэрэглэж болно.

олон янзын материал дээр Stazon –ийг өргөн аргаар хэрэглэж болно. Та үүнийг пластик, метал, агшдаг цаас, арьсан эдлэл, полимер шавар, фото зураг, шил, ламинатораар бүрсэн цаас, бүрмэл цаас, бүрмэл бус цаас, целлофан цаас болон kерамик дээр туршиж үзээрэй.

StazOn нь маш өтгөн будаг учир маш болгоомжтой харьцахгүй бол бохир зааван болгодог талтай.

  • Тамгануудаа хэрэглэсэн даруйдаа цэвэрлэх хэрэгтэй, Stazon цэвэрлэгчээр цэвэрлэх нь илүү дээр байх болно
  • Taс хар StazOn нь архивийн зориулалттай
  • Хэрэглэсэний дараа таг юмуу дотор бүрхэвчийг нэн даруй солих хэрэгтэй – тамганы өнгийг агаарт задгай ил орхивол хатах болно.
  • StazOn–ы зарим өнгөнүүд полимер тамганд толбо үлдээх боломжтойг анхаарна уу

Орчны агаарын чийгшил болон хэрэглэж буй материалын гадаргаас хамаарч будаг хатах хугацаа харилцан адилгүй өөр өөр байна. Зарим үл шингээгч гадаргуу дээр хэрэглэх тохиолдолд бүтэн шөнө хонуулаарай.

StazOn-ыг нүхэрхэг бус гадаргуу дээр хэрэглэх:

StazOn-ыг нүхэрхэг бус гадаргуу дээр тамгатай хамт хэрэглэхдээ тамгаа гулгуулж будгаа нялахгүй болгоомжтой байх хэрэгтэйг анхааруулж байна.  Маш хянамгай байдал болон дүрс тамгалах дадлага сайн хийснээр амжилттай хийж чадна.

Энэ бүтээгдэхүүний талаар асуулт, хариулт

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал