Урлалын Тамганууд – Нэвт гэрэлтдэг

REMEMBER create a project-product TAXONOMY for this new product.

Make the slug the permalink name on this page.

Тамгануудыг урлалд хээ загвар буулгахад ашигладаг. Ихэнхдээ эдгээр тамгануудыг тамганы өнгөтэй хамт хэрэглэдэг. Эхлээд тамганы өнгөө тамгандаа түрхэсний дараагаар урлал хийж буй гадарга дээр тамгаараа сайтар дарж өгнө.

Олон өөр төрлийн техникийг зөвхөн нэг л тамга ашиглан төрөл бүрийн урлалд, төрөл бүрийн эффект хийж бүтээх боломжтой.

Манай Жэйс Криатив-д байгаа ихэнх тамганууд бол нэвт гэрэлтдэг полимер тамга юм. Эдгээр тамганууд нь 2 слайдан цаасан дотор хавчиж багласан байдаг.

Хэрэглэх арга:

Слайдан цааснаас салгасны дараа тунгалаг акрилан блок (хавтан) эсвэл (хуучин CD-ны хайрцаг) дээр тавина. Та мөн Stampeazee эсвэл тамгалагч хавтанг ашиглаж болно. Ингээд өөрийн хүссэн тамганы өнгөө сонгоод  шаардлагатай хэмжээгээрээ тамгандаа түрхэж ашиглана. Энэ тамга нь нэвт гэрэлтэж харагддаг учир тамганы хээ дүрсээ яг хаана байгааг харах боломжтой байдаг нь энэ төрлийн тамганы нэг давуу тал юм. Маш цэвэр нарийн хээ дүрс гаргах чадвартай болохын тулд байнга дадал хийх хэрэгтэй.

Зөвлөмж: Тамганы өнгөө түрхэхдээ гараараа барьж байгаад тамганы хээн дээрээ жигд түрхэж өгөх хэрэгтэй. Тамганы хээгээ тамганы өнгөндөө ердийн оффист хэрэглэдэг тамга шиг дээрээс нь чанга дарж, нүдэж түрхэж болохгүй.

Нэвт гэрэлтдэг тамгыг цэвэрлэхдээ:

Taмга цэвэрлэхэд хүүхдийн нойтон салфетка хамгийн тохиромжтой. Тамгалж дууссаны дараа нэвт гэрэлтдэг тамгаа савантай бүлээн усаар угааж хээтэй талыг дээш нь харуулж тавиад хатаагаарай. Ингэж угааснаар тамган дээр наалдаж үлдсэн тамганы өнгийг арилгах ба наалдамхай чанарыг дахин сэргээнэ. Хатсаны дараа тамгануудаа слайдан цаасан дотор хийж дахиад хэрэглэх хүртэл хадгална.

Манай дэлгүүрт маш олон төрлийн тамга худалдаж байгаа

Резинэн Тамганууд
Ягаан Тамганууд

Энэ бүтээгдэхүүний талаар асуулт, хариулт

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал