Урлалын Тамганууд – Ягаан

REMEMBER create a project-product TAXONOMY for this new product.

Make the slug the permalink name on this page.

Тамгануудыг урлалд хээ загвар буулгахад ашигладаг. Ихэнхдээ эдгээр тамгануудыг тамганы өнгөтэй хамт хэрэглэдэг. Эхлээд тамганы өнгөө тамгандаа түрхэсний дараагаар урлал хийж буй гадарга дээр тамгаараа сайтар дарж өгнө.

Олон өөр төрлийн техникийг зөвхөн нэг л тамга ашиглан төрөл бүрийн урлалд, төрөл бүрийн эффект хийж бүтээх боломжтой.

Эдгээр тамгануудыг Жэйс Криатив-д хийсэн бөгөөд энэ тамганууд нь нэвт гэрэлтдэг тамгатай ижил боловч aкрилан блок дээр өөрөө шууд наалдахгүй. Эхлээд та блокон дээрээ тунгалаг наалдуулагч хуудас (манай дэлгүүрээс худалдаж авах боломжтой ) тавих хэрэгтэй үүний дараа тамга тань өөрөө хуудсан дээр наалдаж барьцалдах болно. Энэхүү тамга нь тунгалаг учир ихэвчлэн дарж байгаа тамганыхаа хээ дүрс хаана байгааг нэвт харах боломжтой байдаг.

Зөвлөмж: Тамганы өнгөө түрхэхдээ гараараа барьж байгаад тамганы хээн дээрээ жигд түрхэж өгөх хэрэгтэй. Тамганы хээгээ тамганы өнгөндөө ердийн оффист хэрэглэдэг тамга шиг дээрээс нь чанга дарж, нүдэж түрхэж болохгүй.

Ягаан тамгыг цэвэрлэхдээ: Taмга цэвэрлэхэд хүүхдийн нойтон салфетка хамгийн тохиромжтой. Тамгалж дууссаны дараа нэвт гэрэлтдэг тамгаа савантай бүлээн усаар угааж хээтэй талыг дээш нь харуулж тавиад хатаагаарай. Ингэж угааснаар тамган дээр наалдаж үлдсэн тамганы өнгийг арилгах ба наалдамхай чанарыг дахин сэргээнэ. Хатсаны дараа тамгануудаа слайдан цаасан дотор хийж дахиад хэрэглэх хүртэл хадгална.

Манай дэлгүүрт маш олон төрлийн тамга худалдаж байгаа .

Нэвт Гэрэлтдэг Тамганууд
Резинэн Тамганууд

Энэ бүтээгдэхүүний талаар асуулт, хариулт

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал