Оза

Сайн уу? Озагийн урланд тавтай морилно уу?
Намайг Оза гэж дууддаг.
Хүн бүр өөр өөрийн гэсэн билэг авьяастай. Өөрийнхөө авьяасыг олж мэдээд, улам хөгжүүлж өөртөө итгэлтэй, өрөөл бусдад урам хайрласан нэгэн байхад тэрхүү авьяас гээчийг огт хайхралгүй хаясан хүмүүс ч байна. Миний хувьд, ялангуяа урлах, бүтээх тал дээр өөрийн боломж бололцоог үргэлж дутуу үнэлдэг, аливааг хийж бүтээхээсээ илүү худалдаад авчихья гэдэг материаллаг үзэлтэй байсан бол энд ажилд орсноосоо хойш юуг, яаж, хэнд, ямар зориулалтаар урлах вэ гэж өөрөөсөө байнга асуудаг нэгэн болчихсон шүү дээ.

Урлах, бүтээх гэдэг бол хялбархан бөгөөд танд зөвхөн зориулалт байхад л хангалттай.
Урлах бол урамтай – урласанаа хараад бахдалтай
Уур бухимдлыг умартуулж –уран сэтгэмжийг ундрааж,
Улам ихийг хийх хүсэлтэй болгодог эд дээ.

Озагийн дуртай холбоос

Glass Stain
Decoupage Medium
Quilling Papers
Multi-Surface Satin

Манай бүтээлч баг

Жүли
Ундрах
Оогий
Наара
Саагий
Номин
Ундармаа
Оза
Тунгалаг
Сараа