Нэг Татлагаар Зурах техникийн Сургалт 2

Энэ сургалт нь илүү гүнзгийрүүлсэн сургалт юм. Энэ сургалтанд суухын тулд та манай Нэг Татлагаар Зурах техникийн Сургалт д суусан байх шаардлагатай юм. Анхан шатны сургалтанд заасан техникүүдийг та эхлээд мэдсэн байх хэрэгтэй юм. Эдгээр техникүүдийг бид гүнзгийрүүлсэн сургалтаар дахин зааж өгөх боломжгүй.

Энэ сургалтаа бид жижиг зотон даавуун дээр явуулах болно. Нэгдүгээрт, хэрхэн  гоё ар дэвсгэр хийх вэ гэдэгт суралцах болно. Үүнийхээ дараа цэцгээ байршуулж будна. Эдгээр техникүүд нь илүү гүнзгийрүүлсэн түвшинд зааж байгаа. Энэ техникүүд нь анхан шатны сургалттай харьцуулбал илүү олон төрлийн бийрнүүд ашигладаг. Эдгээр бийрнүүдийг бид янз бүрийн арга зам болон олон янзын хослол дээр ашигладаг.

Олон янзын нэг татлагаар зурах техникүүдтэй адил, нэг удаагийн татлагаар бийрээрээ олон өнгө хослуулан будаж болно.  Ta энэ сургалтаар сарнай цэцэг, сарнайн дэлбээ, жижиг цэцгүүд нэмж оруулах болон олон янзын навчнууд яаж хийхийг сурах болно.

Энэ сургалт нь шинэ түвшинд мэдлэг чадвар олж авахад нэн тустай юм. Нэгэнт та эдгээр шинэ чадваруудыг гарамгай эзэмшиж чадвал цаашдаа та өөрийнхөө урлалын дизайнаа ямар ч загвартай болгон өөрчлөх чадвартай болно.

  • Сургалтын хугацаа: 3 цаг
  • Сургалтын төлбөр: 12000
  • Сургалтанд суусан хүн бүрд ямар ч төрлийн Американа акрилан будгийг тухайн өдрөө 20%-н хямдралтайгаар худалдан авах эрхийн бичиг бэлэглэнэ.

Энэ сургалтанд урьдчилан бүртгүүлэх шаардлагатай

Шаардагдах урьдчилсан нөхцөл:

Энэ сургалтанд бүртгүүлэхээс өмнө анхан шатны сургалтанд суусан байх шаардлагатай.

Та сургалтанд суухаасаа өмнө Анхан шатанд сурсан техникээрээ нэлээн сайн дадлага хийсэн байх хэрэгтэй гэдгийг санал болгож байна. Ингэж хийвэл шинэ татлагаар зурах техникээ илүү хялбар бас гарамгай сайн эзэмших болно. Энэ сургалтанд сууснаар танд маш их  ашиг тустай байх болно. Хэрэв та сургалтанд суух талаар эргэлзэж байвал манай дэлгүүрт ирж Ундармаагаас лавлаж асуугаарай.

Та анхан шатны техникээ илүү сайжруулах уу эсвэл 2 дахь сургалтанд суух боломжтой эсэх талаар танд зөвлөж зөв шийдвэр гаргахад тань туслах болно.

Хэрэв та шаардагдах ур чадваруудыг суралгүйгээр гүнзгийрүүлсэн шатны шинэ техникүүдийг ойлгож чадахгүй ба таныг сургалтын үйл явц дундаас гаргах болно.

Сургалтанд хэрхэн хамгийн сайн үр дүнтэй суух вэ?

Бид таныг болон бусад суралцагчдыг хамгийн сайн үр дүнтэй цагийг өнгөөрөхийн тулд сургалтанд суухдаа дараах зүйлсийг баримтлахыг хүсч байна:

  • Та цагтаа ирнэ үү—сургалтын эхлэл хэсэгт бид ихэвчлэн чухал зүйлсээ ярьж хуваалцдаг тул та тэрхүү зүйлсийг сонсолгүй бүү өнгөрөөгөөрэй.
  • Та утсаа дуугүй болгож, цүнхэндээ далд хийнэ үү—сургалтын дундуур утас ашиглах нь сургалт үр дүнтэй болоход саад болох бөгөөд багшийн цагийг ч мөн хумсалдаг. Хэрэв та утсаар ярих шаардлагатай бол сургалтын өрөөнөөс гарч яриарай.
  • Таны болон бусад суралцагчдын урлалыг хамгаалах үүднээс та ширээн дээр уух зүйл бүү тавиарай.
  • Түүнчлэн өөрийн хувийн эд зүйлсээ цүнхэндээ хадгална уу. Ингэснээр ширээн дээрх зүйлстэй таны эд зүйл холилдож алга болохоос сэргийлэх юм.

Танд баярлалаа.

Таны сургалтанд амжилт хүсье.

Жүли

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал