3D Тамганы Гайхамшиг

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/02/21

Манай дэлгүүрийн лангуун дээр харагдах 3D тамганууд харааг минь булаасаар байсан тул  Жүлигээс манайд хэрэглэхээр байгаа эсэхийг асуутал сарнайн тамга гэрт нь байгаа, урлал хийж болно гэж хэлэхэд нь хичнээн баярласан гээч. Ингээд энэ тамгыг хэрхэн ашигласанаа танд тайлбарлая.

Тамганы сетээ харж байгаад аль тамгыг ашиглахаа шийднэ.

Цаасан дээр тамгалан аль нь хаанаа таарах ёстой болохыг тогтооно.

Hammer цаасыг 11см*16см хэмжээтэй зүсч бэлдэнэ.

Хаана тамгалахаа шийдсэний дараа цулгуй тамгаар бэлдсэн Hammer цаасан дээрээ тамгална.

Дунд зэргийн тамгаар урд нь тамгалсан дээрээ давхарлан тамгална. Ингэхэд хаана нь дэлбээ байгаа нь тодрон гарч ирдэг.

Нарийн зураастай 3 дахь тамгаар дахин давхарлан тамгалахад гэрэл сүүдэр ялгаран илүү тод болно.

Дээрх аргаар жижиг цэцэг болон навчийг гаргана.

Ишийг гаргахдаа давхар тамгалагдахаас хамгаалан цэцгэн дээрээ цаас тавьж байгаад тамгална.

Зургаа гүйцээсний дараа саатай цаасыг 11,5см*16,5см хэмжээтэй тайрч тамгалсан цаасаа дээр нь тавьж Glue Dot-оор наана.

Hammer цаасыг 24см* 17см хэмжээтэй зүсч дундуур нь нугалаад нүүр хэсэгт нь тамгалсан цаасаа наана. “Баярын мэнд хүргэе” гэсэн үгтэй тамгаар 10см*2см хэмжээтэй улаан цаасан дээр өнгөгүй тамгаар тамгалаад товойлгодог нунтаг асгаж халуунаар төөнөгч ашиглан товойлгоод Herma цавуу ашиглан картан дээрээ нааж чимэг оруулаарай. Бас улаан өнгийн саатай цавуугаар ганц хоёр цэг хийхэд саатай цаастай улам сайн хоршиж өгнө.

Ингээд таны 3D карт бэлэн боллоо. Та хайртай ээждээ эсвэл найз охин гээд хэнд ч өгсөн нүүр улайхааргүй сайхан бэлэг болох болно. Таны урлалд амжилт хүсье.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд