Анхны холимог техник дэвтрийн challenge-ийн хуудсанд

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/04/21

Манай компаниас зарладаг Challenge-ын талаар та бүхэн сайн мэдэх байх аа! Тэгвэл та энэхүү challenge-ийг маань эхэлсэн үү эсвэл яаж эхлэхээ мэдэхгүй байна уу? Өөрийгөө хийж чадахгүй болов уу гээд эхлэхгүй байгаа юм биш биз! Тэгвэл танд би дэвтрийнхээ нэг хуудсыг хэрхэн хийснээ сонирхуулъя. Та хийж чадахгүй байх гэж айх хэрэггүй би ч бас анхлан суралцагч юм шүү.

  • Дэвтрийн нэг хуудас
  • Americana акрилан будаг (Өнгө: Lamp black, Peacock teal, Ultramarine blue)
  • Бийр
  • Цоолбор
  • Сувдлаг товойлгогч зуурмаг
  • Gesso
  • Stickles (Саатай цавуу)

Дэвтрийнхээ хуудсыг нугарахгүй, будаг их уухгүй байлгахын тулд цаасныхаа ард урд талыг Gesso-оор будаарай. Хатсаных нь дараа Lamp black, Peacock teal, Ultramarine blue гэсэн Americana акрилан будгаар өөрийн хүссэн загвараар суурь эффектийг гаргана. Хэрэглэж байгаа будгийн тоо сондгой байх тусмаа илүү зохимжтой харагддаг гэдгийг санаарай.

Суурь эффектээ гаргасны дараа саяхан сурсан Нэг татлагын техникээ  ашиглан хуудасныхаа голд цэцэг нэмж чимлээ. Энэхүү техникийн талаар мэдэхийг хүсвэл манай вэбсайтаар зочлоорой.

Ингээд харсан чинь хуудсанд маань гял цал зүйл нэг л дутаад байгаа юм шиг харагдсан болохоор Сувдлаг товойлгогч зуурмаг болон өөрийн хүссэн цоолбороо ашиглан холимог техник болгохоор оролдлоо. Зуурмагаа түрхэхдээ зуурмагны шпатель ашиглаж болох бөгөөд энэ удаа би хуучин утасны үүрийг ашигласан.

Цэцэг гэдэг цаанаа л хайр татам байдаг шүү дээ. Тиймээс цэцгэндээ Diamond саатай цавуугаар чимэг нэмж өглөө. Тэгэхдээ энэ миний 2 дахь удаагаа хийхдээ шинээр оролдсон санаа минь юм шүү.

Ингээд л дэвтрийн нэг хуудас маань бэлэн боллоо. Би өөрөө нэг их сэтгэл хангалуун биш байсан ч гэсэн олон сайхан бүтээл хийдэг хамт олон маань надад үнэхээр их урам зориг өгсөн шүү. Тэгэхээр та ч бас онцгүй бүтээл хийчихвий дээ гэж санаа зоволгүйгээр яг одоо толгойдоо орж ирсэн санаагаа шууд хуудсан дээрээ буулгаарай. Гайхалтай шинэ хуудас гарч ирэх болно шүү.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд