Арьсан Эдлэлээр Гоёл Чимэглэл Хийж Гангарцгаая

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/06/15

Манай дэлгүүрт та бүгдийг алмайруулах нэгэн багаж ирснийг танилцуулья. Энэ бол мод арьс зэрэг эдлэлийг түлдэг үзэг юм. Энэхүү багажыг ашиглан  бүсгүйчүүд бид зүүж гангарах гоёл чимэглэлээ хийх нэгэн шинэхэн санааг та бүхэндээ танилцуулж байна.

  • Түлдэг үзэг
  • Арьсан эдлэл
  • Төмөр кноп
  • Ээмэг зүүлт хийх түгжээ
  • Цоологч

Бугуйн чимэглэл

Арьсан эдлэлээ бүгдийг нь жигд дөрвөлжин болгож зүсээд дээр нь бичлэгт харуулсаны дагуу түлээрэй.

Дараагаар нь 2 буланг цоолж, алтлаг төмөр кнопоор хооронд нь холбож өгнө.

Сүүлд нь бугуйвчиндаа түгжээ хийгээд зүүгээрэй

Хүзүүний зүүлт

Арьсан эдлэлээ бүгдийг нь жигд дөрвөлжин зүсээрэй.

Бичлэгт харуулсаны дагуу цэцгээ дарааллаар нь түлж чимэглээрэй.

Сүүлд нь гинж болон цагирагаар хооронд холбож өгөөрэй.

Ингээд түлдэг багаж маань халууныг нь таруулж болдог, мөн олон төрлийн хошуутай тул би энэ багажинд үнэхээр дурласан. Өөрт байгаа арьсан эдлэл дээрээ нэрээ сийлэх, хосууд ижил кулон хийх, эрчүүд өөрт таалагдсан хээгээр бугуйвч эсвэл тэлээ хийх гээд та бүгдэд энэ багажаар урлаад байх маш олон арга санаа байж болно шүү дээ. Амжилт!

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд