Аяган Дээр Сэтгэлийн Үгээ Үлдээе

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/09/13

Манайд маш гоё шилний маркер байдаг. Маркерийг ашиглаад аяган дээрээ сэтгэлийн үгээ бичээд хүнд бэлэглэвэл ямар вэ? Манай нөхөр ажил ихтэй, заримдаа их стресст ордог юм. Сэтгэлийг нь тайтгаруулахын тулд ирэхээс нь өмнө бяцхан зурвас аяган дээр бичиж өгөхөөр шийдлээ. Хамтдаа хийж эхэлцгээе.

Хамгийн түрүүнд спирттэй сальфеткаар аягаа заавал цэвэрлээрэй. Эсвэл шил цэвэрлэгч хэрэглэж болно. Энэ нь жигд гадаргуу үүсгэж хурууны хээг сайн арилгах учиртай юм.

Дараа нь маркераа сайн сэгсэрч байгаад сэтгэлийн үгээ бичээрэй. Өнгийг нь жигд гаргах маш амаргүй юм байна лээ. Би олон удаа бүтэлгүйтсэн. Тиймээс муухан аяган дээр сайн туршиж гартаа хэвшүүлээрй.

Санамж: Ам хүрэх хэсэгт маркераар битгий бичээрэй. Учир нь маркер нь хоол хүнстэй  холилдож болохгүй юм.

Тэгшхэн зураас зурахын тулд шугам эсвэл цаасан скотч хэрэглэж болно. Гэхдээ би өөр шинэ арга туршиж үзээд их таалагдсан. Шилэн суурин дээр маркераа скотч ашиглан тогтоогоод аягаа эргүүлж тэгшхэн зураасаа үүсгэнэ.

Аяган дээр бичсэн үгс хатаж дуусах хүртэл 8 цаг хүлээх хэрэгтэй шүү.

Аяга таваг угаагч бодисоос хамгаалахын тулд бид аягаа шарах зууханд халаах хэрэгтэй. Маркер дээр 190 градуст 40 минут шарна гэж заасны дагуу шарна. Та шарахдаа урьдчилж халаагаагүй зууханд температурыг маш зөв тохируулж шарах бөгөөд зуухаа хангалттай халсаны дараа 40 минут шарах хэрэгтэй шүү.

Ингээд аяга маань бэлэн боллоо. Та хайртай хүнээ баярлуулахаар аяга авч явж болно. Бяцхан гэнэтийн бэлэг маань бэлэн одоо нөхрөө ирэхийг л хүлээж байна даа. Та харин аяган дээрээ юу урлах гэж байна вэ?

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд