Бугуйвч Урлах Амархан Арга

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/10/25

Миний өмнөх блогпост болох “Ээмэг Урлах Энгийн Арга” дээр би нилээн хэдэн туршилт хийсэн бөгөөд яг адилхан хээ гаргах нь тийм ч амархан ажил биш байсан.

Нилээд хэдэн удаа оролдсоноос хамгийн адилхан хоёрыг нь сонгон авч ээмэг хийсэн билээ. Харин хоорондоо төстэй тэдгээр бэлдцийг хэрхэн ашиглаж болох вэ? Миний хувьд эдгээр бэлдэц илүү гарсан нь ээмэгтэйгээ хослох бугуйвч хийх боломж байлаа. Ингээд хэрхэн бугуйвч хийснээ танд тайлбарлая.

  • Ижил хэмжээтэй Fimo шавран бэлдэц
  • Жижиг холбох цагираг
  • Түгжээ
  • Бахь
  • Урлалын шөвөг
  • Нарийн өрөм

Ижил хэмжээтэй Fimo шавран бэлдэцийг 110 градусын шарах шүүгээнд 30 минут шарж бэлдэнэ.

Бэлдэцийг урлалын шөвгөөр цоолно.

Цоолсон нүхээрээ нарийн өрөм оруулж нүхээ томсгоно.

Жижиг холбох цагиргаа гаргасан нүхэнд тааруулж тогтооно.

Нэг бэлдэцэнд 2 цагираг тогтоох ба тогтоосон цагирганд өөр цагираг оруулж өөр бэлдэцтэй холбоно.

Бүх бэлдэцүүдийг холбож дуусаад түгжээгээ тогтооно.

Хэрэв та хангалттай гялгар биш байна гэж үзвэл зориулалтын лакаар лакдаарай.

Ингээд таны урлал бэлэн боллоо. Та ингэж ээмэг бугуйвчны хослол хийгээд цагаан сар тэмдэглэлт баяраар хайртай дотны хүмүүстээ өгвөл юутай ч зүйрлэмгүй бэлэг болно гэдэгт би итгэлтэй байна. Танд амжилт хүсье.

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд