Бугуйвчаа Хадгалах Мэргэн Санаа

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/02/01

Та гоёлын бугуйвчаа хаана тавьдаг вэ? Энэ асуултанд ихэнх хүмүүс ширээн дээр, номын тавиур дээр, шүүгээнд гэх зэрэг хариулт өгсөн юм. Тэгвэл та гоёлын бугуйвчиндаа зориулж тавиур хийгээд илүү эмх замбараатай болговол ямар вэ?

Картон цааснуудыг Tacky glue цавуугаараа хооронд нь давхарлаж наана. Картоны ирмэгээр ил гарсан нүхийг Modeling Paste хэв гаргагч зуурмагаар бөглөнө.

Гал тогооны салфетканы гол болон суурь картонон цаасаа Chalky Finish шохойлог будгаар будна. Хатаагаад, давхарлаж будаарай.

Будгаа хатсаны дараа тамган дээрээ Archival ink Арилдаггүй тамганы өнгөө түрхэнэ. Дугуй хэлбэртэй суурин дээр тамгалахдаа тамгаа ширээн дээр тавиад сууриа дээгүүр нь өнхрүүлнэ.

Fast Grab цавуугаар даавуун утсаа картон суурины ирмэгүүдээр нь нааж өгнө. Ингэхдээ муруй зүссэн хэсгүүдээ далдалж болно шүү.

Сүүлд нь Tacky glue цавуугаараа суурь болон эх биеэ наагаад Ultra-Matte бэхжүүлэгч лакаар бэхжүүлээд бүтээл маань бэлэн боллоо.

Та гоёлын бугуйвчаа хаана хадгалахаа мэдэхгүй байвал намайг дагаад хийгээрэй.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд