Бүсгүйчүүд-Зүүдэнд Ургасан Наран

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/02/24

Би анх DecoArt компаний веб хуудсаар зочлохдоо маш олон гоё бүтээлийг хараад атаархаж билээ. Маш олон хуудаснуудаас урлалын хөөрхөн хэдэн санаа олоод авсан шүү. Тэдний нэг нь тааран давуун дээр бүтээл хийх байсан юм. Ингээд бүтээлээ яаж хийснээ харуулъя.

Hammer цагаан цаасыг 12*12см хэмжээгээр зүсээд цоолбороо тавиад Distress wild honey тамганы өнгөөр порлон ашиглан будгаа түрхэнэ.

Цоолбороо цаасан дээр тогтоогоод сувдлаг Dreamweaver товойлгодог зуурмагийг шпателаар тарааж өгнө

Аргилитан хавтангаа 30*30см хэмжээгээр цаасны хутгаар зүсээд Light buttermilk акрилан будгаар будна. Дунд нь зүлгүүрдэхээ мартуузай.

Rotary Cutter /Өнхөрдөг Зүсэгч/ ашиглан тааран давууны үзүүрийг тэгшилж зүснэ.

Аргиллитан хавтан дээр Tacky glue цавуугаар тааран даавуугаа наана.

Tacky glue цавуугаараа 4 бүсгүйчүүдийг тааран давуун дээр нааж өгнө.

Энэ бүтээл маш чамин бусдаас өвөрмөц загвартай болсон юм. Үүнийг би өөрийн ширээний ханан дээр өлгөхөөр боллоо. Маш их догдолж байна шүү.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд