Бүсгүйн Чамин Гоёл – Бугуйвч

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/05/02

Миний хажууд Ундармаа эгч маань ‘Pringles’ чипсний хайрцгыг ашиглан маш гоё бүтээл урлаж байв. Үүнийг харсан миний сэтгэл бас л бүтээл гаргахыг хүсэв. Тиймээс би төрөл бүрийн бугуйвч хийж өөртөө баяр хөөр авчирлаа.

Ямар ч үед, ямар ч хувцсан дээр болно

 

Анх ‘Pringles’-н хайрцагны хүрээг нь гартаа бариад сууж байхдаа ямар хээ тавьж, юу зурахаа ер мэдэхгүй байсан. Хэсэг хугацааны дараа тэгш шулуун зураас зурж чадахгүйгээс хойш долгионтой хар хүрээнүүд зураад доторхыг нь дуртай хэдэн өнгөөрөө будчихсан юм. Тэгээд харахад бүтээл маань ямар ч хувцсан дээр аль ч хумсны өнгөн дээр тохирч байгааг харах сайхан байлаа.

Халамж хайраа дутаахгүй

 

Хотын гудамжаар яваад айлуудын цонхыг харахад зарим нь аз жаргал зарим нь бухимдал дунд бүгд өөр өөрсдийн амьдрал дотроо өрнөж байгаа билээ. Гэр бүл бүр элэг бүтэн амар амгалан байгаасай гэж хүсэн бугуйвчиндаа байшин олон өнгөөр зурахыг хичээсэн юм. Multi Surface бүх төрлийн гадаргууны будаг надад маш таалагдсан тул үүнийг ашиглан хээ зурж өгсөн.

 Гоо үзэсгэлэнгээр дүүрэн

 

Бүсгүй хүн бүр өөрийн гэсэн хэзээ ч давтагдашгүй дүр төрхтэй билээ. Дурлам үзэсгэлэн гоог нь дурьдахын аргагүй. Энэхүү агуу зүйлийг гар урлал дээр илэрхийлж гаргахыг хичээлээ. Металлаг өнгийн будгийг ашиглаж будснаар илүү тод гялалзах чимэг болсон юм.

Зарим үед бүсгүй хүнд бэлэг авахад маш амархан мэт байдаг ч үнэндээ олон сонголт загварын дунд эцэстээ бид эргэлздэг. Тэгвэл ингэж цаг алдалгүй өөрийн гараар бэлэг хийж өгвөл илүү гоё биш гэж үү?

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд