Бүтээлч сэтгэлгээний Дэвтэр Challenge 8

page setup instructions

the left hand column on this page is divided into left and right portions

They are each set with the responsive settings tab to behave correctly when on a small screen

The coloumn setting withing each ROW need css class setting to be “left-column-left” and “left-column-right”

When moving things around make sure they retain the correct settings.

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/04/10

Challenge 8

Challenge 8 – Та гялалзсан гялтганасан гоёл чимэглэлд дуртай юу? Манай ажилчид ч бас дуртай бөгөөд энэ долоо хоногт таны дэвтэр дээр гялтганаж буй чимэглэлийг тань харахыг хүсч байна. Таны хийж буй зүйл гялтганаж л байвал та ямар ч урлал хийж болно.

Ийм төрлийн урлал хийхэд тань тус болох олон төрлийн бараа манайд байгаа:

  • Stickles (Саатай цавуу) – Хатсаны дараа гялалзаж харагддаг саатай цавуу
  • Perfect pearl (Боронзлог пигмент будаг) – Хийж дууссаны дараа сувдлаг өнгө нь таны урлалыг маш чамин тансаг харагдуулна
  • Glitter (Саа) – манайд байгаа маш жижиг ширхэгтэй саанууд таны урлалыг гайхалтай харагдуулна
  • Embossing powder (Товойлгодог нунтаг) – энэ барааг бүх төрлийн урлалд металл шиг, гялалзсан мэт харагдуулахад ашиглана

Та гэртээ байгаа тугалган цаас, чимэглэлийн мөнгөлөг цаас болон бусад зүйлсийг ч урлалдаа ашиглаж болно гэдгийг бүү мартаарай.

Энэ долоо хоногт шинэ зүйл туршицгаая. Манай challenge – д нэгдэн орж дэвтрээ хийж эхлэхэд оройтоогүй гэдгийг САНААРАЙ. Энэ оны 1–р  сард оруулсан challenge-ын анхны постыг уншаарай тэгээд яг одоо бидний хийж байгаа challenge –с эхэлсэн ч болно. Та өмнөх challenge – с хоцорсон хэдий ч дараа нь нөхөж хийх боломжтой.

Энэ долоо хоног, ирэх долоо хоногуудад бид таны дэвтрийн хуудсуудын зургийг харахыг хүсч байна. Та зургуудаа дэлгүүрт ирээд бидэнд үзүүлж болно эсвэл манай фэйсбүүк группт зургаа постолж болно.

Энэ долоо хоногийн УРАМШУУЛАЛ: Бүх өнгийн саатай цавуунууд, боронзлог пигмент будгууд, гялтгануур, товойлгодог нунтгуудыг манай дэлгүүрээс 20% хямдралтай худалдан аваарай. Худалдан авалт хийхээсээ өмнө Сhallenge 8 – ын зургаа үзүүлээрэй.

Танд шинэлэг санаа, урам өгөх үүднээс манай ажилчдын хийсэн урлалуудын зургийг тогтмол оруулдаг байгаа. Та эдгээрийг хуулбарлах хэрэггүй – дэвтэртээ  өөрийн хүссэнээ урлаарай.

Цагийг зугаатай өнгөрүүлээрэй.

Дизайн Багийг Бүрдүүлэх  

Хэрэв та манай барааг ашиглан байнга урлал хийдэг бол мөн хийсэн урлалаа  манай вэбсайт дээр тавиулахыг хүсэж байгаа бол манай Дизайны Баг бүрдүүлэх тухай мэдээллийг уншаарай. Бид дизайн багт нэгдэн орох 2–с 3 хүнийг хайж байгаа. Та тэдгээр хүмүүсийн нэг болж чадах уу?

Болор
Оза
Саагий
Сараа
Ундармаа
Оогий

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд