Бяцхан Үрсээ Хоолонд Дуртай Болгоё

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/10/21

Хүн бүр л хэрхэн хүүхдээ хоолонд дуртай болгох вэ гэсэн нэгэн ижил асуудалтай тулгардаг. Хоолны аяга тавгуудыг нь чимэглэж зөвхөн түүнд зориулсан тусгай сэт бэлдсэнээр та хүүхдийнхээ хоолоо хэрхэн дуртайгаар идэхийг нь хараарай.

Энэ бүгдийг хаа ч тааралдах хямдхан шаазан аяга таваг, халбага аваад хүүхдийнхээ сонирхолд нийцүүлж Gloss enamel шил, шаазангийн зориулалттай акрилан будгаар чимэглээрэй.

  • Шаазан аяга,таваг
  • Халбага
  • Gloss enamel будаг (Transparent yellow, Glitter red, Black)
  • Шүдний чигчлүүр

Gloss enamel будаг маань шарах шүүгээнд 175 градусын халуунд зааврын дагуу шарсаны дараа бэхждэг тул будаж эхлэхээсээ өмнө аяга, тавагныхаа бүх үнэ шошгыг нь хуулж аваад сайтар угааж цэвэрлээд бэлэн болгоорой.

Дэгдээхэйнүүдийг зурахад тийм ч хэцүү байсангүй харин будгаа жигдхэн түрхэхэд их анхаарах хэрэгтэй санагдлаа. Бийрээр зурахад бийрний үсний ширхэг мэдэгдээд байсан тул дэгдээхэй зурах толгой, их биед зориулж 2 дусал будгыг таваг дээрээ дусааж өгөөд түүнийгээ шүдний чигчлүүрээр тойрог хэлбэртэйгээр тарааж өглөө.

Хатсаны дараа нүд, хошуу, хөл хэсгүүдийг будаж өгөөрэй. Аяга, халбагаа ижил аргаар зурж чимэглэсэн байгаа шүү.

Аяга, таваг дээрх үгнүүдээ шүдний чигчлүүр ашиглаж бичсэн бөгөөд надад энэ нь их амар санагдсан.

Аяга таваг, халбагаа нэг сэт болгохыг зорьсон учраас бүгдэд нь дэгдээхэй зурсан бас хүүхдээ урамшуулах үгнүүдийг ч бичсэн байгаа.

Санамж: Будаг маань урсамтгай чанартай тул аяга тавгаа дээшээ харуулж тавиад будах юм.

Мэдээж хамгийн сүүлд бэлэн болсон аяга, таваг халбагаа 4 өдрийн турш угаалгүй хатаах хэрэгтэй бөгөөд үүний дараа шарах шүүгээнд 175 градуст шарж бэхжүүлээрэй.

Та өөрөө энэ будгийг туршаад үзээрэй. Энэ будгийг ашиглаж урласан бусад постуудаас ч мөн санаа авч болно шүү.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд