Та хайртдаа хайртай шүү гэж хэр олон хэлдэг вэ? Тэгвэл ямар ч шалтгаангүйгээр баярлуулвал ямар вэ? Би шилэн дотор хайртай хүнээ хайрлах 20 шалтгаан бичиж өглөө. Хийхдээ энгийн биш чамин өөрийн гараар хийсэн бяцхан бүтээл гаргалаа.
- Distress Тамганы өнгө (Өнгө: Chipped sapphire, Faded jeans, Stormy sky, Salty ocean, Tumbled glass, Weathered wood, Iced spruce, Fired brick, Picked raspberry, Worn lipstick, Festive berries, Aged mahogany, Victorian velvet, Barn door)
- Шохойлог будаг (Өнгө: Treasure, Rouge, Legacy, Innocence)
- Sharpie Маркер (Өнгө: Black)
- Цоолбор
- 2 талтай скоч
- Цаасан скоч
- Хатуу цаас
- Бичгийн цаас
- Glue dots Цэгэн цавуу
- Cuttlebug Ногоон машин
- Тууз
- Порлон
- Савх
Distress Тамганы өнгөөр цоолбор ашиглан яаж цэгэн хээ үүсгэснийг бичлэгээс үзээрэй.
Хатуу цаасаа мөн адил 9см*5,5см зүсэж бэлдэнэ. Үүнийгээ шошго болгон шилэн дээрээ наах юм.
Хатуу цаасныхаа буланг дотогш нь дугуй хэлбэртэй зүсэхийн тулд ногоон машин ашигласан юм. Тэгээд шохойлог будгаар будна.
Шилэн хайрцагныхаа таглааг мөн шохойлог будгаар будаж бэлдэнэ.
Төгсгөлд нь цэгэн цавуугаар бантикаа таглаан дээрээ тогтооно.
Ингээд та хайртай хүндээ өгөх бэлэг бэлэн боллоо. Гэхдээ өөр зөндөө өөр санаагаар хийж болно шүү дээ. “Таньд инээд бэлэглэх 31 онигоо” эсвэл “Миний 10 мөрөөдөл” гэх мэт маш олон боломж байгаа юм. Та хийгээд үзээрэй, маш амархан энгийн хэрнээ чамин бэлэг болно шүү.
Бүх сэтгэгдлийг үзэх