Далайн Эргийг Мэдэрцгээе

Урлалын нийтлэгдсэн огноо: 2016/11/03

Далайн эргээр алхаад явах дургүй хүн гэж байдаггүй биздээ. Хэдийгээр манайд далайн эрэг байхгүй ч гэсэн урлалдаа далайн эргийн уур амьсгалыг оруулахыг хичээлээ.

Хэрвээ та надтай хамт үүнийг хийхийг хүсэж байвал урлалын ширээндээ ойртоод гар доорхи материалуудаа бэлдээрэй.

  • Хавтгай хэлбэртэй чулуу
  • Далайн хясаанууд
  • Акрилан будаг (цагаан, шаргал, цэнхэр өнгүүд)
  • Tacky цавуу
  • Fast Grab цавуу
  • Декупажны бэхжүүлэгчтэй цавуу

Анхааруулга: Бийрээ будагтай нь хатаахаас зайлсхийгээрэй. Бийрээ хийх устай саваа хажуудаа байнга байлгаж байгаарай. Гэнэтийн ямарваа нэг юм болоод босохдоо бийрээ устай савлуугаа хийчихээд сэтгэл амар ажлаа амжуулж болно шүү дээ.

Хамгийн түрүүнд цэнхэр өнгөөр чулууныхаа дээд талыг будаад хатаана.

Дараа нь чулууныхаа будаггүй хэсэг дээр Fast Grab цавуугаа өтгөн түрхэнэ. Түрхэхдээ бийрээ долгиолуулж түрхвэл дараа нь наашаа овгор товгор болж хатаж амьд мэт төрх үүсгэх болно.

Цавуугаа хатаасны дараа шаргал өнгийн акрилан будгаар будна.

Хатсны дараа декупажны бэхжүүлэгчтэй цавуу маш болгоомжтой түрхэнэ. Цавуу хатаагүй байхад дээрээс нь элс цацаж өгнө.

Цэнхэр болон шаргал өнгөний заагаар Fast Grab цавуугаа маш өтгөн далайн давалгаа элсрүү түрж орж байгаа мэтээр болгон түрхэнэ.

Цавуу маань өнгөггүй хатдаг болхоор хатсных нь дараа цагаан өнгийн акрилан будгаар будна.

Цэнхэр өнгөө илүү гүн болгож будна.

Хамгийн сүүлд нь сонгосон хясаагаа байрлуулж наана.

Зөвлөмж: Та хийсэн зүйлээ зөвхөн чулуун дээр биш канвас буюу зотон даавуун дээр ч хийж болно шүү дээ. Мөн үүнийгээ энэ чигээр нь үлдээлгүй шүдний сойзны тавиур ч хийж болно шүү.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд