Дээр нь Бичээд Хавч

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/06/22

Ундрахын урласан  зурагнууд болон цааснуудыг хавчих зориулалттай модон хавчаараар хийсэн хоёр ч постыг хараад  надад шохойн самбар болгогч будаг ашиглан  хавчаар бүрийг хаяглаж хийх хүсэл үнэхээр төрсөн юм.

Надад оффисийн хийх ажил их байсан учраас энэ урлалыг хийх өдрийг сонгох хэрэгтэй байсан.

Цөөн хэдхэн минутын завсарлага авах үедээ хавчааруудаа нэг нэгээр будаж хатахыг хүлээх зуураа  би бусад бичиг цаасны ажлаа ч бас хийж байсан. Бараг бүх өдрийн турш би компьютер дээр суусан хэдий ч тухайн өдрийн төгсгөлд би бүтээлчээр урлалын бүтээлээ ч давхар хийж амжуулсан юм. Миний хувьд аль аль талдаа ашигтай  зүйл байлаа.

  • Модон хавчаарууд
  • DecoArt-ын хар өнгийн шохойн самбар болгогч будаг
  • Жижиг хавтгай бийр
  • Хавчаарны пүршийг  салгах, дахин угсрахад хэрэглэгдэх хавтгай хошуутай бахь

Би эхлээд  хавтгай хошуутай  бахь ашиглаж модон хавчааруудыг салгасан. Ингэснээр тэднийг будахад илүү хялбар болсон.

Жижиг хавтгай бийр ашиглан DecoArt  хар өнгийн шохойн самбар болгогч будгаар эхний давхаргаа будна. Эхний давхаргын будалт маань  будаггүй модонд нилээн сайн шингэж өгнө. Будгаа хатсаны дараа та  жижиг зүлгүүрээр хавчаарын  гадаргууг маш зөөлөн үрж өөгүй болгож янзална.

Хоёр дахь давхаргыг будахдаа модон хавчаарынхаа уртын дагуу дээшээ болон доошоо чиглэлтэйгээр  анхааралтай будна. Давхарлаж будахын өмнө хамгийн багадаа  1 цаг хатаана уу.

Сүүлчийн давхаргыг будья. Энэ удаа  модон хавчаараа хэвтээ чиглэлийн дагуу  будна. Энэ нь шохойн самбар болгогч будгийг жигд гадаргуу болоход тусална. Үүний дараа хатаагаарай.

Хавчаарын пүршийг бахь ашиглан буцааж угсарна. Энэ нь их чимхлүүр ажил учраас хавчаарын пүршийг буцаан хийсний дараа хар будгаа ашиглан дахин жижиг засваруудыг хийх хэрэгтэй болсон.

Засвар хатсаны дараа та шохойгоор эсвэл хар самбарын маркер ашиглаж модон хавчаар дээрээ хүссэн тэмдэглэгээгээ бичнэ. Эдгээр нь ажлын өрөөнд маань загварлаг бөгөөд маш хэрэгцээтэй хэрэглээ болсон.

Тэгээд дахин өөр нэг багцийг гал тогоондоо зориулж хийлээ. Энэ нь хоолны цэс болон дэлгүүрээс худалдан авах юмны жагсаалтанд хэрэглэхэд илүү тохиромжтой. Americana Acrylic будгийн зарим тод өнгөнүүдийг ашиглаж будна. Тунгалаг (өнгөгүй) шохойн самбар болгогч будгаар сүүлийн давхаргыг хоёр удаа будлаа. Үр дүн нь маш үзэмжтэй иж бүрдэл модон хавчаартай болсон. Мөн дээр нь би бас тэмдэглэгээ бичих боломжтой боллоо.

Та өөрийн модон хавчаараар хийсэн урлалын зурагнуудаа манай фэйсбүүк хуудсан дээр тавиарай. Бид таны бүтээлийг харахдаа дуртай байх болно.

Хамтдаа Бүтээцгээе

Жүли

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд