Дэггүй Эрвээхэйнүүд минь Нисээрэй

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/02/14

Өчигдөрхөн л бороо шивэрэн орж цэцэгс навчис гээд л орчлон дээрхи бүх амьтай бүхэн баярлан хөөрч байсан санагдаж байна. Гэтэл аль хэдийн улирал солигдож өвөл болжээ. Зуны зугаатай мөчүүдээ эргэн санаж байх зуур гэнэт бодолд минь дэггүй хэдэн эрвээхэй толгой дээгүүр минь эргэлдэн нисч надад нэг юм хэлэх гээд ч байгаа мэт санагдаж байсан тэр өдрөө дурслаа. Яагаад ч юм тэдгээр эрвээхэйнүүд надад маш сайхан баяртай мэдээ дуулгаж байсан болохоор би урлалдаа шингээхээр шийдсэн юм.

  • Аргиллит хавтан
  • Сонингийн цаас
  • Урлалын тамга
  • Тамганы өнгө
  • Нунтаг боронз
  • Саатай цавуу
  • Хайч
  • Олс
  • Tacky Glue цавуу
  • Американа акрилан будаг
  • Зүлгүүр
  • Декупаж мидиум /Paper/
  • Хар цаас
  • Versa Mark
  • Өнгөггүй товойлгодог нунтаг
  • Цоолбор

Хамтдаа урлацгаая

Модон хавтангаа өөрийн хүссэн хэмжээгээр зүсээд зүлгүүрдэж ирмэгүүдийг өөгүй болгож бэлдэнэ. Үүнийхээ дараа цагаан өнгийн акрилан будгаараа 3 давхарлан будна.

Санамж: ямар ч будгийг будахдаа 2-3 давхарлаж будах шаардлагатай шүү. Мөн будгаа давхарлах болгондоо нарийн зүлгүүрийг хэрэглэж хөнгөн зүлгүүрдээрэй. Ингэснээр таны будагтай гадаргуу маш өөгүй гөлгөр болдог шүү.

Үүнийхээ дараа декупажны мидиумаа түрхээд дээр нь сонингоо наана. Хатаж байх хооронд нь ахин нэг аргиллит модоо зүрхэн хэлбэрт оруулж зүснэ. Ингээд мөн дээрхийн адил хийж гүйцэтгэж бэлдэнэ.

Одоо бүгдээрээ эрвээхэйгээ яаж хийсэнтэй танилцацгаая.

Хар цаасан дээр эрвээхэйний дүрстэй урлалын тамгаараа тамгална. Тамгалахдаа versamark өнгөггүй тамганы өнгөө тамган дээрээ түрхээд тамгалж дараа нь өнгөгүй товойлгодог нунтаг цацаад халуунаар төөнөгч багажаараа төөнөснөөр эрвээхэйний эх бие бэлэн болно.

Бэлэн болсон эх биен дээрээ нунтаг боронз буюу perfect pearl-өөр өнгө өнгөөр ялгаж будна.

Зөвлөмж: Та боронзон нунтгаар будахдаа бийрээ усанд чийглээд боронзоосоо бага зэргийг авч хэрэглээрэй.

Суурь хавтан дээрээ соно хэлбэртэй цоолбор ашиглан тамганы өнгөөр будна. Дараа нь зүрхэн хэлбэртэй модоо суурь дээрээ цавуугаараа наана. Наасны дараа сонын дүрстэй холбогдож байхаар наана шүү. Сонын тал биеийг нь мөн цоолбороо байршуулаад будна.

Хамгийн сүүлд нь олсоо мушгиж дээд доод талд нь наана.

Мөн бага зэрэг эртний мэт өнгө төрхийг үүсгэхийн тулд тамганы өнгөөрөө ирмэгүүдийг өнгөцхөн будна.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд