Дэвтрээ Гоёсон Минь

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/01/25

Танд хэрэгтэй зүйлсээ бичиж тэмдэглэдэг, маш хэрэгтэй мөртлөө гоё харагддаггүй тийм нэг тэмдэглэлийн дэвтэр байдаг уу? Тэгвэл тэр дэвтрээ Нэг Татлагын техник ашиглан зураг зурвал ямар вэ? Би саяхан тэмдэглэлийн дэвтрийнхээ дуураймал арьсан хавтасыг ингэж өөрчилсөн бөгөөд хэрхэн хийх талаар та бүхэндээ тайлбарлая.

Дэвтрийн хавтсыг сайтар цэвэрлэнэ.

Порлон ашиглан нэг хэсгийг нь мөнгөлөг нөгөө хэсгийг нь хөх өнгийн будгаар будна. Ингэхдээ ганцхан удаа будаад хуучин өнгө нь дарагдахгүй бөгөөд олон удаа давхарлан будах хэрэг гардаг. Гэвч түрүүлж будсан будаг чинь хатсан хойно дараагийн давхарлагааг хийх хэрэгтэй шүү.

Хавтгай бийрний 2 үзүүрт ногоон болон шар өнгийн будаг шингээгээд зурагт харуулсны дагуу 3 ширхэг том навч зурна.

Навчийг сайн хатсаны дараа ягаан болон улаан будгийг хавтгай бийрний 2 үзүүрт шингээж 5 дэлбээ бүхий 2 цэцэг зурна. Ингэхдээ том жижиг 2 хавтгай бийр ашиглана.

Зөвхөн дэвтрийн хавтас гэлтгүй өөр ямар ч арьсан эдлэл дээр та өөрийн хүссэн өнгөөр өөртөө таалагдсан зураг урлалаа хийж болох бөгөөд тэр бүтээл чинь хорвоод хосгүй цор ганц зүйл байх болно. Ингээд танд амжилт хүсье.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд