Домгийн Шувуудыг Урлахуй

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/08/30

Эрт урьдын цагт хятадын нэгэн тосгонд үзэсгэлэнт охин баян эцгийнхээ гэрт эрх дураараа амьдран суудаг байжээ. Охин эцгийнхээ туслах болох эрдэм номтой боловч ядуу нэгэн залуутай хайр сэтгэлийн холбоотой болжээ. Харин аавынх нь бодол өөр байсан бөгөөд охиноо мужын захирагчтай суулгахаар хуйвалдсан байж. Түүгээр ч үл барам мужын захирагч тэднийхрүү завиар ирж охиныг аваачих гэж гэнэ. Охин хайртай залуутайгаа захирагчийн завиар тэндээс оргож нэгэн эзэнгүй арал дээр очиж амьдарч гэнэ. Гэвч мужын захирагч тэднийг олж цаазаар аваачихаар шийдвэр гаргажээ. Харин хос хоёр хараацай болон хувираад хэний ч барьж чадахааргүй өндөр тэнгэрээр эргэлдэн нисэж гэнэ.

Энэ үлгэрийн сэдвээр олон урлаачид зураг урлал хийсэн байдаг бөгөөд би ч гэсэн өөрийн хэрээр хичээн урласан нэгэн урлалаа та бүхэндээ танилцуулъя.

Тавгаа сайн угааж бэлднэ.

Харандаагаар хаана юу зурахаа тэмдэглээд нарийн бийрээр зурж эхэлнэ.

Эхлээд байшинг зурна. Өнгүүдээ зохицохоор нь хээ тавьж зарим модыг наана нь байгаа мэт заримыг нь цаана нь байгаа мэт зураарай. Гүүр болон уд модыг бас цаана харагдах арлыг ч бас зураарай.

Одоо хосуудын оргосон завь болон тэдний аз жаргалтай дүр болох бяцхан шувуудыг ч бас өөрийнхөөрөө зураарай.

Зургаа зурж дуусаад 4 хоног хатаагаад шарах шүүгээнд 160 градуст 30 минут шарж бэхжүүлээрэй.

Хятадын цэнхэр хөх өнгийн зурагтай шаазан вааран урлал олон улсад их нэр хүндтэй бөгөөд цаанаа л нэг үлгэр домгийн шинж байдал агуулсан сайхан ваар сав энд тэнд хүндтэй газраа тавьсан айл та нэг бишийг үзсэн байх. Харин энэ урлалаар оролдоод үзэх санаа байвал манай шилний будаг таны сэтгэлд нийцнэ гэдэгт би итгэлтэй байна. Ингээд таны урлалд амжилт хүсье.

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд