Дурсамжаа Мөнхлөх Жаазаа Урлацгаая

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/08/29

Цаасан хуйлмалаар маш олон дугараг ороож сууж байхдаа юунд хэрэглэхээ мэдэхгүй л байв. Интернэтээс санаа хайгаад ч тус болсонгүй. Тэгээд сүүлд нь хуйлмалын жааз хийхээр шийдэж аргелитан хавтангаа зүсэж аваад урлалдаа орлоо.

Хамгийн түрүүнд аргелитан хавтангаа ягаан акрилан будгаар бийр ашиглан жигд будаарай. Будахдаа 3 удаа давхарлахад гоё болсон шүү. Давхарлаж будахдаа дундуур нь зүлгүүрдэхээ мартуузай.

Хуйлагч багажаараа өнгө өнгийн дугараг ороож тавиарай. Би том дунд жижиг гэх 3 хэмжээгээр ороосон. манайд зарагддаг хуйлмалын цаасыг ашигласан ба хамгийн жижиг хэмжээтэйг хийхдээ нэг цаасны талыг, дунд хэмжээтэйг хийхдээ нэг бүтэн цаас, хамгийн томыг хийхдээ нэг бүтэн дээр хагасыг залгаж наагаад хуйлсан. Хуйлсан цаасыг багажнаасаа авахаас өмнө цавуугаа түрхээд 5 секунд бариарай.

Хүрээ хийгч багажаа ашиглан олон өнгийн цагираг хийгээрэй. Би эхний 5 хэмжээг ашигласан, учир нь жаазандаа тохируулж аль болох жижиг цагираг гаргах гэсэн юм. Border buddy хүрээ хийгч багажаар хэмжээ аваад багажнаасаа гаргаж аваад өөрийн гараар жигд татан цаасаа орооно.

Fast Grab цавуугаар цагираг болон хуйлмалуудаа жаазан дээрээ наагаарай. Soft Touch лакаар бага багаар жигд түрхэж өгөөрэй.

Ингээд надад дурсамж дүүрэн маш олон зураг байсан тул жаазандаа алийг нь сонгохоо мэдсэнгүй. Тэгэхээр нь би жаазны хойно хөөсөнцөр болон тааран давуу оруулаад бүх дурсамжтай зурагнуудаа жижиг хэмжээгээр хэвлээд, оёдлын хадаасаар тогтоогоод авсан. Гэхдээ Жүли бас ажлын хамт олны зургийг оруулах санал тавив. Би ч санал нийллээ. Заавал шил гэхгүйгээр зургаа принтлээд слайдан цаас оруулахад хангалтай. Эсвэл бүр өөр арга нь бүсгүйчүүд бид шигтгэдэг унждаг ээмэгнүүдээ хийж болно шүү дээ.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд