Хэн нэгний хөгжилтэй дурсамжтай үеийг фото зурагт буулган хадгалах нь сайхан зүйл. Харин тэр фото зургаа байнга авч явдаг зүйл дээрээ буулгавал бүүр ч гоё. Миний хувьд бяцхан шавь нарын минь багш нартаа зориулж зурсан зураг, бичсэн захидлууд энэ жилийн хамгийн сайхан дурсамжтай зүйл байлаа. Эдгээрийг би даавуун дээр буулгаж цүнх хийхээр зорилоо.
Зургийн эхийг бэлдэх. Ингэхдээ зургуудаа компьютерт оруулж эвлүүлэг хийнэ.
Зургийг хэвлэхдээ заавал лазерийн принтер хэрэглэн урвуу харуулж хэвлэнэ.
Даавууныхаа өнгөн дээр болон цаасан дээрээ хэвлэсэн зургаа харагдахгүй болтол зураг буулгагчаа зузаан түрхэнэ.
Бүх сэтгэгдлийг үзэх