Эмх Цэгцэнд Нь Оруулцгаая

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/02/08

Үүдний өрөөний ширээн дээр нүдний шил, ном, дэвтэр, түрийвч, сам, үсний боолт, хавчаар…. Ямар замбараагүй харагдаж байна аа! Энэ бүхнийг маш амархан, бас бүтээлчээр цэгцлэх боломж бий шүү. Ханан дээрээ даавуун халаас хийж үүнийг хялбархан шийдэж болно. Ханын халаас гэнэ ээ? Тийм ээ, өнөөдрийн урлалаараа энгийн цулгуй даавуугаар ханын давуун халаас хийж, түүнийгээ хэрхэн чимснээ сонирхуулъя.

 Өлгүүрийг өөрчлье!

Модон өлгүүрийг декупажлан чимсэнээр өлгүүр маань маш үзэмжтэй боллоо. Манай дэлгүүрт олон төрлийн салфеткууд байгаа бөгөөд та өөрт таалагдсан салфеткаараа декупаж хийж болно шүү.

 Ханын халаасаа урлацгаая!

38 х 56 см харьцаатай хоёр хэсэг даавуу бэлдэнэ. Нэг дээр нь цэцэгтэй цоолбор тавьж байгаад SoSoft даавууны будгаар будаж, цоо шинэ өнгө төрх оруулж өөрчиллөө. Энэ маань халаасны их биеийн урд тал болох юм

Дээд талын халаасыг 38 х 33 см, доод халаасыг 38 х 36 см байхаар даавуугаа бэлдээрэй. Энэ удаа халаасан дээрээ хээнүүд буулгалаа.

Халааснуудаа эх биендээ оёж тогтооно. Арын хэсгийг буюу үлдсэн 38 х 56 см хэмжээтэй даавуугаа барьж оёхоосоо өмнө тэнцүү хэмжээтэй 3 тууз бэлдээрэй. Туузаа нугалаад зурагт үзүүлсний дагуу зүүгээр тогтоож байгаад араа оёорой.

Ингээд үүнийгээ өлгүүртээ уяад ханын халаас бэлэн боллоо. Хуйлаад хурааж болно. Бас хэн нэгэнд бэлэг болгоод өгсөн ч болно шүү дээ.

Өөрийн хийсэн бүтээлээрээ гэрээ эмх цэгцтэй байлгахаас гадна өнгө үзэмж нэмэх урлал хийгээд үзээрэй. Амжилт.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд