Энгийн Зүрхэн Модыг Гэрийн Чимэглэл Болгон Ашиглаарай!

Урлалын нийтлэгдсэн огноо: 2016/10/07

Жүли бид нарт англиас ирэхдээ маш гоё урлаж болох модон дүрснүүдийг бэлэглэсэн. Энэ удаа би зүрхэн дээрээ юу хийх санаагаа олж бүтээлч ажилдаа орсон юм.

  • Acrylic будаг /Dioxone Purple, True Blue, Baby Blue, Holly Green, Bright Yellow, Buttermilk /
  • Цаасан скоч, хайч, хөвөн
  • Зүрхэн хэлбэртэй модон хавтан
  • Траспортир шугам, харандаа, цаасны хутаг
  • Даавууны цардуул /Fabric stiffener/ даавуун тууз
  • Tacky glue цавуу, 2 талтай хөвөн цаавуу
  • Хатуу цаас шаргал, цэнхэр
  • Ногоон машин /cuttlebug/, төмөр хэвнүүд
  • White opaque товойлгодог нунтаг
  • Distress ink /dusty concord, festive berries / тамганы өнгө
  • Distress marker /vintage photo/

За тэгэхээр хамгийн түрүүнд солонгын 7 Acrylic будаг сонгож яаж будахаа бодон сууна. /Dioxone Purple, True Blue, Baby Blue, Holly Green, Bright Yellow/ Тэгээд миний дүрс маань зүрхэн хэлбэртэй тул доороос цацарч гарч байгаа мэт будахаар болов. Траспортир шугам ашиглаж тэнцүү 7 хэсэгт хуваана. Тэгээд харандаагаар бүдэг тэмдэглээд будаж эхлэнэ дээ! Будах бүртээ цаасан скоч ашиглан нөгөө будахгүй хэсгээ дарж өгнө тэгэснээр энэ нь будаг хоорондоо холилдохгүй жигд харагдана.  Надад улбар шар өнгө байхгүй байсан тул би улаан өнгийг шартай хольж өөрийн хэрэгтэй өнгөө гаргасан.

Дараагаар ирмэгээ модтойгоо дөхөх Buttermilk acrylic өнгөөр будна.

Шаргал өнгөтэй, цэнхэр өнгөтэй цаас бэлдэнэ. Ногоон машин /cuttlebug/ ашиглан цэнхэр цаасаа зүснэ. Тэгээд би өөрөө сонгосон дүрсийнхээ хамгийн томыг нь ашигласаны  дараа түүний доор нь хүрээ хийх шаргал цаас тавихаар болсон. Гэтэл хамгийн томыг нь ашиглачихсан болохоор яаж түүнээсээ бага зэрэг том дүрсээ гаргах санаа өгөе! Тэгэхээр та төмөр хэвээ зүсдэг талаар нь биш нөгөө талаар нь харуулж тавиад харандаагаар хүрээлж зурна. Дараа нь цаасны хутга ашглан жигд зүснэ. Та яаралгүйгээр өнцөг булангаа гоё гаргах гэж хичээгээрэй.  Цэнхэр цаасан дээрээ White opaque  товойлгодог нунтаг ашиглан “Урлацгаая” гэдэг үгээ товойлгоно. Тэгээд ард нь 2 талтай хөвөн цаавуу ашиглан 2 цаасаа хооронд нь наана. Одоо харин модон дээрээ нааж болно. Таны үг бэлэн болсон.

Одоо би цаасаар цэцэг хийнэ. Энэ цэцэг нь Amyrilis гэдэг нэртэй юм. Үүнд надад ногоон, улаан, шар, цагаан өнгийн хатуу цаас хэрэгтэй. Цэцэгний навч, дэлбээ, дохиуруудаа ногоон машинаар гаргана. Суурь болж болох дүрсээ шар өнгийн цаасаар нүхлэгч ашиглан гаргана. За танд  2 төрлийн суурь болох дүрс бий. Томыг нь аваад түүн дээрээ дэлбээнүүдээ хэлбэрт оруулж үзүүрийг нь distress ink /dusty concord/ тамганы өнгө ашиглан будна. Тэгээд  дэлбээ дээр нь наана. Жижиг сууриа наагаад дээр нь цагаан цаасаар гаргасан дохиурын гол хэсгийг нь distress ink /festive berries/ өнгөөр будна. Дараа нь жижиг суурин дээрээ нугалаад наана. Одоо навчаа distress marker /vintage photo/ өнгө оруулж цацаад цэцэгнийхээ доор нь наана. Би цэцгээ хийхдээ тарган цаавуу ашигласан шүү Тэгээд цэцгээ наагаад л болоо.

Даавууны цардуул /Fabric stiffener/ ашиглан даавуун туузаа бат бэх болгон хайчилахад хөврөхгүй 2 өнцгөө холбоход амархан болно. Хүрээний дагуу Tacky glue  цавуугаар наана. Дээд өнцгөө бас доод өнцгөө яг адил хийгээрэй!

Ингээд миний хийсэн уран бүтээл  дууслаа. Та үүнийг хаалга, хана, цонхон  дээр өлгөж болно. Энэ нь таны өөрөөнд маш гоё чимэг болж өгнө. Би өөрөө үүнийгээ өөрийнхөө бүтээлийн өөрөөнийхөө хаалганд өлгөнө гэж бодож байгаа шүү.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд