Эрэлхэг Малчин Бүсгүй

page setup instructions

the left hand column on this page is divided into left and right portions

They are each set with the responsive settings tab to behave correctly when on a small screen

The coloumn setting withing each ROW need css class setting to be “left-column-left” and “left-column-right”

When moving things around make sure they retain the correct settings.

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/12/07

Миний тойрон дамжуулах дэвтэр маань “Багт наадам” гэх сэдэвтэй байгаа. Би өмнө нь ямар дүрд орж байсан дурсамжаа бодож байгаад Cowboy буюу үхэр хариулагч дүрийг сонгож авсан. Баруун Америкт ковбой гэдэг хүн бол морь унаад үхэр эсвэл өөр мал хариулдаг хүнийг хэлдэг билээ. Тэрээр эрх чөлөөтэй, хайнга, өөртөө итгэлтэй, бардам, хариуцлагагүй хүмүүс байдаг. Иймд энэхүү дүрд орох нь миний хувьд их сонирхолтой санагдсан.

Ковбой-н үнэнч анд

Ковбой-г та бүхэн морьгүйгээр төсөөлөхгүй байх. Тэгвэл морь нь түүний үнэнч анд юм. Тэд морийг бараг гэрийн тэжээвэр амьтан мэт хайрлаж арчилдаг юм. Тэгвэл би морийг хуудсандаа оруулахгүй бол зүй ёсонд нийцэхгүй билээ. Миний салфеткан дунд маш гоё морины зураг байв. Тэгвэл тэр зургийг хайчилж аваад декупажлав.

Эрэн сурвалжилж байна

Ковбой хүмүүс сайн малчин байхын хажуугаар мэдээж саар зүйлүүд бас байдаг билээ. Эрт үед бас бүлэг ковбой хувцастай хулгайчид байдаг байжээ. Тэгвэл тэр үеийг бас хөгжилтэйгөөр оруулах үүднээс өөрийн зургаа нааж акрилан будгаар будаж хуучин мэт харагдахаар будаад авлаа. Гэтэл ирмэг нь нэг л таалагддагүй, тэгэхээр нь би шүдэнз аваад нэг хэсгийг нь түлээд авахад маш гоё болсон шүү.

Нэмэлт чимэглэл

Холимог техник ашиглаж тойрон дамжуулах дэвтрээ хийгээрэй гэсэн тул би өөрийн арьс түлдэг багажаар арьсан дээр хэдэн хээ түлсэн. Тэднийг аваад энд тэнд нь Fast grab цавуугаар нааж бас товч, олсон утас, мод гэх мэт маш олон жижиг чимэглэл нэмж өгсөн.

Миний энэ нүүр хэсэг нь танд нэг ч болов санаа өгч байвал хийсэн бүтээл маань үр дүнд хүрсэн гэсэн үг юм шүү. Та бас өөрөө хийгээд үзээрэй.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд