Цай нь дууссан төмөр саваар юу хийж болох вэ? Миний хувьд найзаасаа бэлгэнд авсан цайны саваа холимог техник ашиглан шал өөр бүтээл урлаж үзлээ.
- Бүх төрлийн гадаргууны будаг (Өнгө: cotton ball, black tie, metallic yellow gold)
- Акрилан будаг (Өнгө: antique gold, holly green, primary red)
- Cаатай цавуу (Өнгө: diamond)
- Cuttlebug
- Хатуу цаас
- Tacky Glue Цавуу
- The Ultimate Цавуу
- Порлон
Цагаан өнгийн бүх төрлийн гадаргууны будгаараа гурав давхарлаж будна. Дундуур нь зүлгүүрдэхээ мартуузай.
Хар өнгийн бүх төрлийн гадаргууны будгаараа гурав давхарлаж будна. Дундуур нь зүлгүүрдэхээ мартуузай.
Ийм хайрцган дотор та юу хийж болох вэ? Би бол хувьдаа үсний боолтнуудаа цуглуулдаг сав болгосон. Учир нь манай гэрт боолт, хавчаарнууд маань гэрээр нэг хөглөрөөд хааяа олддоггүй тул нэг газарт бөөнд нь байлгах их амар санагдсан шүү.
Бүх сэтгэгдлийг үзэх