Фольга Цаасны Чамин Техник

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/12/14

Та тансаг, чамин карт хиймээр байна уу? Та Шинэ жилийн баярын картаа, эсвэл байгууллагынхаа урилгыг бусдаас илүү чамин харагдуулахыг хүсч байж болох юм. Тэгвэл та наашаа сууж, миний саяхан туршсан фольга цаасны шинэ техниктэй танилцаарай!

Манай дэлгүүрт, Minc машин, Minc брэндийн фольга цаас, болон бусад холбогдолтой бараанууд худалдаалагдаж байгаа. Лазер принтерээр хэвлэсэн ямар ч дүрсэн дээр Minc фольга цаасыг тавиад Minc машин дундуур явуулж фольгадаж болдог. Харин би энэ удаа DecoFoil transfer gel буюу фольга цаас буулгагч гелийг туршиж үзснээ сонирхуулъя.

Юун түрүүнд DecoFoil Transfer Gel-г цоолбор дээрээ түрхэж хатаах хэрэгтэй. Гелээ түрхэхдээ цоолборны шпатель ашиглавал нэн тохиромжтой. Мөн цоолбороо хөдөлгөөнгүй сайн барих, эсвэл 4 талд нь цаасан скоч нааж тогтоогоорой.

Санамж: Гелээ түрхсэн даруй цоолбороо хуулж аваад савтай усанд хийж, хавтгай чигт нь хэлбэрт оруулалгүй цэвэрлэж хатаагаарай.

Санамж: Гелээ хатаах хэрэгтэй. Би хонуулаад маргааш нь үргэлжлүүлсэн тул яг хэдэн цаг болж хатахыг нь мэдэж чадсангүй. Гель маань нойтон үедээ цагаан байснаа өнгөгүй, товгор болж хатдаг юм билээ.

Одоо харин үүн дээрээ фольга цаасаа наая. Minc машинаа асааж, 3 гэсэн халуунд хүртэл халааж, ногоон гэрэл асахаар нь слайдан хавтсан дунд гель түрхсэн цаасны дээр нь сонгосон өнгийн фольга цаасаа тавиад машин дундуур гүйлгэнэ. Ингээд ийм сайхан товгор фольга эффекттэй боллоо.

Би Transfer Gel-г анх удаа туршсан тул уг гелээ зарим газар нь илүү гаргаж түрхсэн байсан. Иймд тэр хэсэг нь фольга цаастай болсон тул цаасны хутгаар хөнгөн үрж арилгалаа.

Фольгадсан цасан ширхэгтэй цаасан дээрээ Distress Ink тамганы өнгүүдээ уусган шөнө цас орж байгаа мэт будахыг хичээлээ

Ингээд энэ хоёр картан дээрх үг тогтоох цаасаа Cuttlebug машинаар зүсч гаргана

Үүн дээр үгээ тамгалж наагаад урлал маань бэлэн болно.

Ингээд картууд маань бэлэн болно.

Та бусдаас өвөрмөц, илүү чамин карт хиймээр байвал фольга цаасыг сонгоорой!

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд