Гайхамшигт даавууны бэхэн будаг

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/01/14

Индүүдээд л дүрс хээ даавуун дээр бууна гэхэд сонирхолтой сонсогдож байгаа биз?

Таниас ямар нэг онцгой авъяас шаардлаггүйгээр төгс бүтээлийг урлах боломжийг энэхүү даавууны бэхэн будаг таньд олгох болно.

Бид үүнийг футболка дээр туршиж үзлээ.

Хамгийн эхлээд зураг дүрснийхээ дизайн загварыг гаргана. Арын фоныг хийх үүднээс бичгийн цаасан дээр Ink effects-ээ сойзоор цацаад хатаана.

Хатсаны дараа даавуун дээрээ будагтай талаар нь харуулан байрлуулаад дүрс буутал индүүднэ. Харин гол зургаараа балетны гутал урлахаар болсон.

Би балетны гутлыг бичгийн цаасан дээр зурж үүнийгээ даавууны бэхэн будаг ашиглаж будсан. Будгаа мэдээж тод гаргах үүднээс хэд хэдэн удаа давхарлаж будсан. Ингээд зурсан зураг маань хатаж даавуун дээр буухад бэлэн боллоо. Индүүгээ халааж бэлдээд цаасаа доош буюу будагтай талаа даавуулуугаа харуулж байрлуулна. Ингээд ахин дээрээс нь нэмэлт цаас тавьж дүрсээ даавуун дээр буутал индүүднэ.

Ингээд л өмсөхөд бэлэн боллоо.

Үүнээс гадна та хүүхдийн буддаг ном, мөн хүссэн хээ зургаа хэвлэж гаргаад будах боломжтой.

Нэг будсан дүрсээ дахин хэдэн удаа ч ашиглах боломжтойгоос гадна өнгө уусгах дүрс уусгах гэх мэт эффектийг урлаж болно.

Гайхамшигт даавууны бэхэн будаг ашиглаж хүссэн дүрсээ урлаарай.

Анхаарах зүйл нь таны зураг буулгах даавуу 60%-иас доош даавууны орцтой хөвөн даавуу байх шаардлагатай.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд