Бүсгүйчүүдээ Валентины үдэш хайртдаа хийсэн хоолоороо, мөн бүтээлч байдлаараа хайраа илэрхийлвэл ямар вэ?
Sosoft даавууны будаг ашиглан цулгуй урлалын эсгийг романтик тавагны суурь болголоо.
- So soft даавууны будагнууд
- Зүрхэн хэлбэртэй хэв/цэцгэн хээтэй цоолтуур
- Порлон
- Урлалын эсгий /энгийн даавуу байсан ч болно/
- Tacky glue цавуу эвсэл 2 талдаа наалттай скоч
Би цэцгэн хээтэй, том жижиг зүрхэн хээтэй, битүү зүрхэн хээтэй гэсэн 3 өөр тавагны суурь хийсэн юм. Нэг ширхэг урлалын эсгий маань тавагны суурь хийхэд арай багадаж байсан тул 2 ширхэг урлалын эсгийгээ Tacky glue цавуугаар хооронд нь наасан.
Дараа нь өөрийн хүссэн цоолбор, эсвэл хэвээ тавьж байгаад порлоноор So soft даавууны будгаа түрхэнэ.
Санамж: Будгаа түрхэхдээ цоолборынхоо гадуур нь гаргаж түрхэх тохиолдол гардаг. Харин цаасан скоч ашиглавал илүү гаргаж будсан ч айлтгүй.
So soft даавууны будгаа гурав хоногийн дотор угааж болохгүй шүү.
Үүнийг хийхэд их хялбар бөгөөд зугаатай байсан. Та ч гэсэн хийгээд үзээрэй. Танд таалагдах болно гэж найдаж байна.
Хосуудаа сайхан хооллоорой.
Бүх сэтгэгдлийг үзэх