Хаана ч байхгүй хаалга нийтлэлийн маань бас нэгэн хэсэг эхэлж байна. Энэ удаад би та бүхэндээ акрилан будгаар хэрхэн мод зурж болдгийг харуулахыг зорилоо.
- Americana акрилан будаг
- Цайвар өнгийн харандаа
- Бийр
- Порлон
Хаалгаа зүлгүүрдэж хар өнгийн акрилан будгаар будаад цайвар өнгийн харандаагаар сар болон модоо зурна.
Сарыг цагаан өнгийн акрилан будгаар будаад Salem Blue, True Blue, Ultramarine blue өнгөнүүдээр тойруулан будна. Ингэхдээ порлон ашиглан будаарай. Мөн Espresso бор өнгийн акрилан будгаар модоо будна.
Модныхоо мөчир бүрийн дээд хэсэгт сарны туяа тусч буй мэт гэрэл тавьж өгнө. Ингэхдээ өргөн бийр ашиглан цагаан акрилан будгаар энд тэнд зөөлөн хүргэж будна.
Сарыг илүү үнэмшилтэй болгохын тулд Salem Blue акрилан будгийг порлонд шингээн товшиж будна. Мөн Ultramarine Blue будгаар тэнгэрийг арай цайвар болгон будаж болох юм.
Ингээд таны шөнийн тэнгэрийн доор зогсох үзэсгэлэнт мод бэлэн боллоо. Одоо та үүн дээрээ юу ч зурж баяжуулж болох бөгөөд хэрхэн улам төгс болгохыг таны уран гар харуулах болно.