Хайраа Харамгүй Илэрхийлье

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/07/27

Та хамгийн сүүлд хэзээ хайртай дотны хүмүүстээ ХАЙРТАЙ шүү, БАЯРЛАЛАА гэж хэлсэн бэ? Өдөр тутмын ажил, амьдрал гэсээр байгаад эдгээр үгсийг хэлээгүй удсан юм биш биз? “Хайр нь дотроо, Хал нь гаднаа” гэж манай Монголчууд хэлж сургадаг, өөрсдөө ч мөн ингэж хүмүүжиж ирсэн болохоор магадгүй ХАЙРТАЙ гэж хэлэхэд харам ч байж болох.

Тэгвэл хайраа арай өөрөөр, бүтээлч байдлаар илэрхийлж болно. Яаж?

Энэхүү урласан “Хайртай” мэндчилгээний карттай адил карт урлаж ээждээ, аавдаа, ханьдаа гээд хайрлаж, хүндлэдэг хүмүүстээ хайраа илэрхийлээрэй.

  • Cuttlebug Ногоон машин
  • Зүрхэн хэлбэртэй зүсэгч хэв
  • Товойлгогч хавтаснууд
  • Хаммер цаас
  • Distress ink тамганы өнгө
  • Ногоон хуйлмалын цаас /3 мм-н өргөн/
  • Хуйлагч багаж
  • Хоёр талдаа наалттай хөвөн цавуу
  • Хайртай тамга
  • Versamark өнгөгүй тамганы өнгө
  • WOW товойлгодог нунтаг
  • Heat Tool халуунаар төөнөгч багаж

Энэхүү картыг хийхэд хэд хэдэн өөр төрлийн техник ашигласан.

Ногоон машинаар зүсэх, товойлгох техник

Манай дэлгүүрт зарагдаж байгаа зүрхэн хэлбэртэй зүсэгч хэв нь дотроо жижиг том 6 зүрхэн хэвтэй. Хаммер цаасан дээрээ эдгээр хэвнүүдийг тавьж Ногоон машиндаа оруулаад том жижиг төрөл бүрийн зүрхнүүд гаргаж авахаас гадна зүрхэн дундаа зүрхтэйг ч гаргаж болно.

Бэлэн болсон зүрхнүүдээ өөр өөр хээтэй товойлгогч хавтсандаа хийгээд дахиад ногоон машиндаа оруулснаар товгор хээ үүснэ.

Зүрхүүдээ Чимэх

Distress ink тамганы өнгө ашиглан зарим зүрхнүүдээ өнгө оруулсан. Дараа нь зүрхнүүдээ картан дээрээ наахдаа хөвөн цавуу ашиглан босоогоор нь  дарааллуулан наалаа. Зарим зүрхүүдээ товойлгодог нунтгаар мөн чимэглэж өвөрмөц эффекттэй болголоо.

Хуйлах

Нэг талд нь хуйлмалын цаасаар чимэг хийж наалаа. Бүдэг ногоон өнгийн хуйлмалын цаасныхаа нэг үзүүрт нь багажаа хийгээд хэсэгхэн эргүүлээд багажаа авна. Жаахан зай аваад ахин нэг чиглэлрүүгээ хэсэгхэн эргүүлээд авах гэх мэтчилэн зурагт харагдсаны дагуу орооно. Та Номингийн хуйлмалаар цэцэг урлах аргатай танилцаарай.

Төөнөгч багаж ашиглан товойлгох

Хамгийн сүүлд таны хайрыг илэрхийлэх ХАЙРТАЙ гэсэн үгтэй тамгаа картан дээрээ Versamark ашиглан тамгална. Үүн дээрээ саарал товойлгодог нунтгаа цацаад, илүүдэл хэсгийг буцаан сав руу нь хийнэ.  Халуунаар төөнөгч багажаараа төөнөж товойлгодог нунтгаа хайлуулахад л ХАЙРТАЙ гэсэн үг тань тодорч товойно.

За ингээд хайртаа хүмүүстээ хайраа илэрхийлэх карт бэлэн боллоо.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд