Манай дэлгүүрт байдаг хэд хэдэн төрлийн зуурмагаас өнгөнд оруулж хүссэн зүйлдээ ашиглаж болох нэг бүтээгдхүүн бол Modeling paste юм. Үүгээр өөрийн дуртай цэцэг болох сарнайг хийхээр оролдсоноо та бүхэнтэйгээ хуваалцахаар болсондоо их баяртай байна. Ингээд хэрхэн хийснээ танд хүргэе.
- Модон хайрцаг
- Modeling paste
- Акрилан будаг (Forest green, Baby pink, Pineapple, Tomato red, Warm white, Espresso)
- Нялуур
- Цавуу
Ягаан акрилан будгаар будаад шар акрилан будгаа порлонд бага зэрэг шингээж энд тэнд нь хөнгөн товшиж будна.
Modeling paste-ийг цагаан болон улаан будагтай хольж нялуур дээрээ хэсэг хэсгээр нь авч хайрцаг дээрээ сарнай хэлбэрээр тойруулан тавина.
Сарнайгаа хамгийн гаднаас нь эхэлж тойруулаад дараа нь дотор талаар нь нэг үе дэлбээ хийгээд нялуурын үзүүрээр голыг нь хийгээрэй.
Modeling paste болон ногоон өнгийн акрилан будгийг бага зэрэг бор акрилан будагтай хольж навчаа хийгээрэй.
Ингээд таны урлал бэлэн боллоо. Та урлалаа хаттал дээр нь юм тавьж болохгүй гэдгийг анхаараарай.
Бүх сэтгэгдлийг үзэх