Нэг татлага техникээр сарнай зурах аргыг та бухэндээ толилуулах болсондоо баяртай байна. Энэ арга нь жирийн хавтгай цэцгийг бодвол арай өөр арга нэмж орж ирж байгаа тул дэлгэрэнгүй заахаар оролдлоо.
- Модон хайрцаг
- Americana акрилан будгууд
- Өргөн хавтгай бийр
- Нарийн бийр
- Soft Touch акрилан лак
Хавтгай бийрээр навч зурахдаа цагаан болон хар ногоон өнгийн будгийг бийрнийхээ 2 үзүүрээр авч хооронд нь холихын тулд будгийн хавтан дээр цааш нааш хэд хөдөлгөөд зурах гадаргуу дээрээ навчнуудаа эхэлж зурна. Жижиг навчийг жижиг бийрээр, том навчийг том хавтгай бийр ашиглан зурна.
Эхлээд хамгийн гадна талын дэлбээнүүдийг хийгээрэй. Цагаан болон улаан будаг ашиглах ба цагаан нь захдаа гарахаар бийрээ барьж зураарай.
Голын хэсгийг хийхдээ эхлээд цаад хэсгийг дараа нь наад хэсгийг зураарай. Ингэхэд голдоо нүхтэй богино хоолой мэт дүрс үүснэ.
Дэлбээлж сайн амжаагүй цэцэг зурахдаа дээрх аргыг бас ашиглаж болох юм. Цэцэгний голын арын хэсгийг эхэлж зурна.
Жижиг сарнайнуудыг зайг нь олж цөөн хэдийг зураад, бяцхан цагаан цэцгүүд болон цагаан цэгүүдийг нарийн бийрээр зурж өгөхөд таны урлал маш гоё харагдана.
Манай дэлгүүрт маш олон төрлийн акрилан будаг байдаг бөгөөд та хүссэн цэцгээ урлаарай.
Ингээд таны урлалд амжилт хүсье.
Бүх сэтгэгдлийг үзэх