Хавар ирлээшдээ охид бүсгүйчүүд ээ! Гоёмсог сайхан алчуур зүүлтнүүдээ зүүцгээе! Харин, зүүгээд дараа нь хаана тавих билээ гэж та боддог уу? Тэгвэл би танд хамгийн амархан өөрийн гараар хийж болох зүүлтээ өлгөх өлгүүрийг яаж хийх нууцаа дэлгэе.
- Акрилан будаг (Өнгө: Lamp black, baby pink, warm white)
- Бийр
- Порлон
- Fast grab /Хурдан Барьцалдуулах/
- Даавуун утас
- Ултра-матт лак
- Декупажны саатай мидиум
Зүүлтүүд маань хоорондоо орооцолдохгүйн тулд даавуун цагаан утсаар хүрээ хийж авна. Тэрэнд Fast grab цавуу яг хэрэг болсон учир нь утсыг наахад хурдан барьцалдуулж өгсөн.
Эцэст нь декупажны саатай мидиумаар хөндлөн модоо лакдаад, харин бусад хэсгээ ултра-матт лакаар бэхжүүлж өгнө.
Ингээд та хаврын сайхан цаг агаарт өөрийгөө гоёоод бас дээрээс нь өрөөгөө эмх цэгцтэй байлгаж зүүлтээ өлгөцгөөе!
Бүх сэтгэгдлийг үзэх