Хаврын Анхны Цэцэгс

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/03/09

4 улирал ээлжлэн зочилдог азтай оронд төрсөндөө би маш их баярладаг. Өмнөх оноо үдэж бид Цагаан Сар хэмээн нэрийддэг Монголын уламжлалт сайхан баярын өдөр дуусмагц даруй хаврын улиралтай золгодог билээ.

Унтаа байсан бүхэн сэрж, ургамал навчис нахиалж амьтай бүхэн сэргэдэг энэ улиралаа угтаж би аягаа тавих суурь хийлээ.

Суурь Хийх

Энэхүү сууриа би тамгалж хийсэн нь илүү өвөрмөц болсон байгаа биз? Цэцэгнийхээ голд нь би Spectrum Noir буюу спиртэн суурьтай фломастераар будсан нь бас их чимэг болж өгсөн шүү.

Хамгийн гол нь би модоо акрилан будгаар будсны дараа Versacraft, Brilliance гэсэн 2 тамганы өнгөөр тамгалсан. Учир нь эдгээр 2 тамганы өнгүүд нь пигмэнт суурьтай учир тогтоц сайтай юм. Тамганы өнгөө бүрэн хатсны дараа нь декупаж мидиумаар бэхжүүлж өгсөн нь таны бүтээлийг илүү урт настай болгож өгч байгаа хэрэг юм.

Үүнийгээ магадгүй баяр наадмын өмнө урлаад дуусчихвал баярын ширээгээ ч гэсэн чимэглэж бас болно шүү дээ. Танай гэр бүлд Хаврын Баярын Мэнд хүргэе.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Танд сонирхуулах өөр урлал