Хэрвээ Сайхан Амьдарч Байвал Цамцаа Буд!

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/05/13

Сүүлийн үед би малгайтай цамцан дээрээ өөрийн гэсэн зураг зурахын хүслэн болоод байсан билээ. Гэхдээ яг ямар загвар гаргах вэ гэдгээ шийдэж чадахгүй байсан юм. Эцэст нь би энэ загварыг олоод их баярласан!

Би лимбэ тоглохдоо үргэлж аз жаргалтай байдаг. Бум бужигнаж, түм түжигнэсэн амьдралд лимбэ тоглох шиг сайхан амралт байхгүй биз ээ!

Цамцан дээр бичих үгээ би комьютерт бичиж, цаасан дээр хэвлэж гаргаад индүүдэж буулгадаг харандаагаар үсгүүдийг нь хүрээлсэн. Тэгээд цаасныхаа харандаагаар хүрээлсэн талыг нь малгайтай цамц руугаа харуулж тавиад индүүдэж үсэгнүүдийнх нь хэвийг цамцан дээрээ буулгасан.

Дараа нь нарийн үстэй бийрээр SoSoft даавууны хар будгаар үсэгнүүдээ зурсан.

Түүний дараа би лимбэ тоглож байгаа Piglett-н зургийг хэвлэж гаргаад мөн адил аргаар дүрсийг нь буулгасан.

SoSoft будгийн олон өнгөөр Piglett-ээ будахад их зугаатай байсан. Сэтгэл сэргээд л явчихсан шүү!

Эцсийн бүтээлдээ тун сэтгэл хангалуун байсан учраас би одоо ч энэ цамцаа өмсөх дуртай байдаг юм.

Харин та ямар загвар гаргаж чадах вэ?

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд