Хүүхдийн Жааз

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/03/23

Энэхүү жаазыг би хүүгийнхээ төрсөн өдөрт зориулан урласан билээ. Та бүхэнд санаа өгөх зорилгоор дэлгэрэнгүй бичихээр шийдлээ.

Бид эхлээд жаазаа акрилан будгаар будах юм. Үүний тулд бидэнд акрилан будаг, бийр хэрэгтэй. Будахдаа жаазны эхний өнцгөөс эхлээд спонж буюу парлоноор маш хөнгөн хөнгөн дарж будаж өгнө.

Будах явцдаа акрилан будгаа хатсаны дараа зүлгүүрдэхээ бүү мартаарай. Акрилан будгаа 2-3 дахин давхарлан будаж байж суурь өнгө маань илүү тод жигд харагдах юм.

Ийнхүү жаазаа будаж дуусаад салфеткаа хайчлан бэлдэнэ. Ямар ч зурагтай салфетка байж болох бөгөөд дуртай зурагаарай гоёорой.

Декупаж мидиумаараа зураг наах хэсгээ цавуудан салфеткаа нэг өнцгөөс нь маш болгоомжтойгоор цэвэрхэн наах юм.

Ингээд бүх салфеткаа нааж дуусаад хатсаны дараа ахин декупаж мидиумаа жигд түрхэж өгөх юм.

Декупажны мидиумаар хамгаалах давхрага үүсгэн жаазаа хамгаалан будаж болох бөгөөд энхрий хөөрхөн үрсийнхээ дурсамжит зургийг хийж ханаа чимж болохоор боллоо.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд