Хувцсаа Өнгөнд Оруулцгаая!

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/08/12

Procion MX будаг нь байгалийн гаралтай ширхэглэг даавуугаар (мяндсан утас) хийсэн хувцас болон даавууг будахад зориулагдсан (хөвөн даавуу болон ёрог гэх мэт). Хэрэв  таны хувцас хиймэл утсаар (полиэфирийн мяндас, нийлэг эд) хийгдсэн бол ColourCraft будгийг туршиж үзээрэй. Байгалийн гаралтай протейн утсаар хийсэн хувцсыг (ноос, торго г.м.) будах бол хүчиллэг будгийг ашиглахыг зөвлөж байна.

Энэ удирдамж нь анх удаа даавуу өнгөнд оруулж байгаа хүмүүст зориулагдаж байгаа  юм. Энэ зааварчилгаа нь  дан (ширхэг) хувцас өнгөнд оруулахад зохимжтой байна. Футволк өнгөнд оруулах  зааварчилгаа болон хэмжих аргыг та бүхэнд зориулж байна. Энэ зааварчилгааны дагуу өөрийнхөө хувцсыг өнгөнд оруулаарай.

Хэрэв та даавууг ихээр өнгөнд оруулдаг, илүү бүтээлч байхыг хүсдэг бол өөрийн хүсэл шаардлагад нийцсэн үр дүнд хүрэхийн тулд маш олон төрлийн туршилтыг туршин үзэж болно. Уг зааварчилгаа нь  Procion MX будгийг ашиглан өнгөнд оруулах бусад  техник, аргачлалыг дурдаагүй бөгөөд  дараачийн  постууд дээр дурдах болно.

  • Даавуу болон хувцас – цагаан болон цайвар бүдэг өнгөнүүд нь будгийг хамгийн сайн шингээж авдаг. Будгууд нь нэвт гэрэлтдэг гэдгийг санаарай, тиймээс хувцасны анхны өнгө нь эцсийн үр дүнд нөлөөлөх болно. Будах гэж буй хувцсаа жинлэх нь тохирсон хэмжээгээр ус, хүнсний сода, давс, будгаа хэрэглэхэд хамгийн зөв шийдэл байх болно. Энгийн болон хүнсний жинлүүр дээр аль болох нарийвчлалтай  жинлээрэй. Миний футволкны жин  113 гр байна.
  • Бүлээн ус – Давс болон будгаа илүү хялбар уусгахын тулд бүлээн ус хэрэглээрэй. Хувцсаа чөлөөтэй хөдөлгөхийн тулд хангалттай хэмжээний ус хэрэглэх хэрэгтэй.  Зааврын дагуу бол хувцасны жингээс 30 дахин их хэмжээний  ус хэрэглэнэ. Миний хувьд 3.4 л ус хэрэглэнэ.
  • Хувин эсвэл том төмпөн – Та хувцсаа усан дотор амар хялбар хутгахын тулд хангалттай том хэмжээний хувин эсвэл төмпөн ашиглаарай. Хэтэрхий жижиг саван дотор хувцас будах нь хувцсаа хутгахад хязгаарлагдмал байх бөгөөд цаашлаад будгийн өнгө жигд бус уусах магадлалтай юм. Бас хувцсаа уснаас гаргахдаа шингэн будгаа хаа сайгүй дусаалгүйгээр хялбар гаргаж авахуйц байх хэрэгтэй.
  • Хавчуур – Хувцсаа будганд дүрэхэд хэрэглэх багаж
  • Давс – Хоолонд хэрэглэгддэг энгийн давс байж болно. Будган дотор давс хийснээр даавуун доторх судлууд тэлж будгийг өөртөө шингээж авах боломжтой болно. Даавууны грам тус бүрт 0.8 грам давс байхаар тооцох хэрэгтэй. Миний футволконд 90 грам давс хэрэглэнэ.
  • Procion MX будаг Хэрэглэх будгийн хэмжээ нь хувцасны жин болон харахыг хүссэн өнгөний гүн чанараас шалтгаална. Хамгийн оновчтой зүйл нь хэрэглэх будгийн хэмжээгээ хувцасны жинтэйгээ тохируулан хэмжих юм. Гэсэн хэдий ч, жижиг оврын хувцсанд шаардлагатай будгийн хэмжээ нь маш жижигхэн учир гэрийн нөхцөлд жинлүүр дээр маш нарийвчлалттай жигнэх нь бараг боломжгүй юм.

Хамгийн нийтлэг зорилтоор, будгаа жижиг халбагаар хэмжих нь хамаагүй хялбар юм. Жижиг хувцасны хувьд, цайны халбага ч яльгүй томдох учир болж өгвөл үүнээс илүү жижиг халбага хэрэглэхийг бодоорой. Халбаганы хэмжээ тань үр дүнтэй байвал дараагийн удаад ч гэсэн будаг хэмжихдээ үүнийгээ ашиглаарай. Нэгэнт будагт хэрэглэсэн энэ халбагаа өөр юунд ч бүү ашиглаарай. Миний хэрэглэж байгаа халбага 0.08 цайны халбаганы хэмжээтэй бөгөөд одоогийн бүтээлд маань маш сайхан тохирч байгаа.

Тайлбар: өөр савлагаатай будаг (хэдий ижил өнгөтэй ч) нь хэмжигдэхүүнээсээ шалтгаалж  яльгүй өөр үр дүн өгч болох юм. Өнгөнүүдээ нэгэн ижил өнгөнд оруулахын тулд маш бага жинг ч гэсэн нарийвчлалттай хэмждэг жинлүүр  ашиглаарай.

Завсрын өнгөнүүд болон бараан өнгөнүүдийг будганд  оруулахын тулд  1 литр тутамд  1 мл буюу 0.2 цайны халбагаар будаг хэрэглэнэ. Би өөрийн өнгөнүүдээ оруулахдаа жижиг халбаганыхаа талаар, дөрөвны нэг эсвэл түүнээс ч бага хэмжээний будаг ашигласан.

Миний хийх гэж байгаа футволкны өнгө нь цайвар цэнхэр өнгөтэй байх юм. Халбаганыхаа  хоёрны нэг хэмжээтэй будаг ашиглана.

  • Хүнсний сода – Procion MX будгийг ашиглахдаа төмпөнтэй усанд найруулсан будгаа шүлтлэг болгохын тулд (ойролцоогоор ph11) хүнсний сода хольж найруулах хэрэгтэй. Ингэж хийхгүй бол ихэнх өнгөнд оруулагч будаг нь даавуунаас угаагдах болно. 1 гр даавуу бүрт 0.9 гр хүнсний сода ашиглах хэрэгтэй. Миний футволконд 17 гр хүнсний сода хэрэглэнэ.
  • Жинлүүр/ эсвэл хэмжих халбага
  • Нэг удаагийн бээлий болон хормогч
  • Ширээний нэг удаагийн бүтээлэг –  ширээгээ хамгаалах ширээний бүтээлэг

Будаж эхэлцгээе:

Хувцсаа будаж эхлэхээсээ ӨМНӨ угаахыг танд зөвлөж байна. Энэ нь химийн тунадасыг нь арилгаж өгөх ба будаг орох нь  ч илүү сайн байх болно. Та эхлэхээсээ өмнө БҮХ зааврыг уншаарай.

Эхлээд ширээгээ том гялгар уутаар бүрэхийг танд зөвлөж байна. Мөн  бээлий өмсөж гараа будаг болохоос хамгаалах, хувцсаа будаг болохоос сэргийлж хормогч өмсөхийг танд зөвлөж байна.

Тооцоолох:

Хувцсаа жинлэнэ. Хэр хэмжээний ус, давс, өнгөнд оруулах будаг болон хүнсний сода хэрэгтэйгээ тооцоолох. Давс болон хүнсний содоо жинлэж, хэрэглэхэд бэлэн болгоно.

Төмпөнтэй усанд будгаа найруулах:

Бүлээн усаа саванд хэмжиж хийгээд дээрээс нь давсаа хийж сайтар хутгана. Болгоомжтойгоор  өнгөнд оруулах будгаа нэмж хийгээд, бүрэн уусаж дуустал хутгана. Уусаж задраагүй зарим будаг будаж дууссан хувцсан дээр тань жижиг толбонууд үлдээх  боломжтой.

Будганд оруулж эхлэх:

Хувцсаа урьдчилан норгосны дараа сайтар мушгиж усыг нь шавхаарай.  Хувцсаа дэлгээд, бүхлээр нь будагтай усандаа хийнэ.

15-20 минут байлгах ба ойр ойрхон хутгана.  Хутгаж байгаа  гол зорилго нь даавууны байрлалыг өөрчлөх бөгөөд будагтай  шингэн бүх зай завсар нугалаасуудаар шингэх ёстойг анхаараарай. Будагтай уснаасаа хувцсаа дээш гаргана, буцааж хийхдээ өөр байрлалд харуулж хийх нь будагны өнгө жигд ороход тустай. Ялангуяа, та илүү бараан өнгийг оруулахыг зорьж буй бол хувцас тань хатах үед магадгүй өнгө нь бага зэрэг цайвар өнгөтэй болсон байж болно.

Будгийг хувцаснаас арилахгүй болгох:

Хувцсаа будагтай төмпөнгөөсөө гаргаж авна (хувцсаа хавчаар юмуу модоор шингэнээсээ дээш нь өргөнө.) Төмпөндөө хүнсний содоо нэмж хутгана. Сайтар найрсных нь дараа, хувцсаа хийгээд сайн хутгаарай.

Дараагийн 30 минутын турш ойр ойрхон хутгах үйлдлээ давтана.

Зайлах:

Будагнаасаа хувцсаа гаргаж аваад хүйтэн усаар шууд зайлна. Ус нь тунгалаг болж эхлэхээр нь усныхаа хэмийг бүлээнээс халуун болтол нэмээрэй.

Угаах:

Хувцсаа воктой халуун усан дотор нэг цаг дэвтээнэ. Зайлах процессыг  давтана. Зайлж буй усанд будагны өнгө харагдахгүй болтол цөөн хэдэн удаа хувцсаа угаана. Дараа нь хувцсаа хатаагаарай.

Хувцсаа өмсөж эхэлсний дараа ч гэсэн бусад хувцастай хамт угаахаас өмнө дангаар нь нилээн хэдэн удаа угаахыг танд зөвлөж байна.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд