Хясаагаар Урлах 3 Хялбар Арга

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/05/16

Би саяхан амралтаа аваад гадаад явж маш сайхан аяллаа. Өөр улс орны соёлыг хараад хүн үнэхээр юм үзэж нүд тайлдаг юм байна. Түүнчлэн миний хувьд урлал хийх маш олон санаанууд ундарч байсан. Хүмүүс сувданд дурлаж биширч түүгээр маш олон чимэглэлүүд хийдэг юм билээ. Харин би хясааг нь ашиглаж 3 маш хялбар урлал хийгээд авсанаа та бүгддээ танилцуулая.

Хясаагаар кулон хийж болно гээч

Хясаа маань гүдгэр тул дээр нь тамгалах хэцүү байсан. Гэсэн ч Chalky Finish шохойлог будгаар суурийг нь будаад дээр нь цэцэг тамгалаж доторхийг нь фломастераар будаж өгсөн. Мэдээж төгсгөлд нь саатай декупажны мидиумаар дээр нь хамгаалсан. Лакаа түрхэхдээ түрхэж биш дээр нь товших маягаар хэрэглэнэ шүү. Тэгэхгүй бол будаг маань уусдаг юм.

Түлхүүрэнд хослох чимэглэл

Maya Gold саатай шингэн будаг надад их таалагдаж байсан хэдий ч юунд хэрэглэхээ олохгүй байсан юм. Тэгвэл яагаад хясаагаа үүгээр будаж болохгүй гэж? Өнгийг нь хооронд нь уусгаж будаад ердөө тавхан минутанд түлхүүрийн оосор хийгээд авлаа.

Хясаагаар хийсэн бүсгүйн гоёл

Хясаандаа нарийн төмөр оруулах нүх нүхлээд, Dazzling Metallic боронзон өнгийн будгаар будаад, супер цавуугаар сувднуудаа нааж өгнө. Үүнд бас л тавхан минут хэрэг болсондоо.

Ингээд гадаадаар ч бай нутагтаа ч бай та өөр байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж алжаалаа тайлагнаа бүтээлч сэтгэхүйгээ хөгжүүлж урлалын олон санаанууд цуглуулаад үгээрээ бүтээлүүд гаргаарай. Танд амжилт хүсье.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд