Сайн уу? Өнөөдрийн урлалаараа Media plate-ийг ашиглан 2 төрлийн мэндчилгээний карт хийснээ хуваалцъя аа. Media plate бол их чөлөөтэй сэтгэж өөрийн хүссэн хэв загварыг гаргахад яг тохирсон бүтээгдэхүүн тул би үүнд их дурлаж байгаа. Хэрэв та Media plate-ийн талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл “Нэг Зүрх Нижгээд Техник” блогийг уншаарай.
За ингээд урлалдаа орцгооё.
- Media Plate (зуйван болон зүрхэн хэлбэртэй)
- Өнхрүүш
- Memento тамганы өнгө (Өнгө: Cottage ivy, Rose bud, Tuxedo black)
- Stampeazee тамгалах багаж
- Товойлгогч хавтас
- Цоолбор
- Distress тосон харандаа (Өнгө: Peeled paint, Festive berries)
- Нарийн бийр
- Distress Oxide тамганы өнгө (Өнгө: Worn lipstick, Broken china, Wilted violet, Peeled paint, Fossilized amber, Vintage photo)
- Тамганы өнгө түрхэгч порлон
- Цаас (0.07 см-ийн зузаантай)
- Хаммер цаас
- Херма цавуу
Тамгал, тамгал, бас дахин тамгал
Зөвлөмж: Цоолборын хээг хэрхэн тамгалах талаар дэлгэрэнгүй зааврыг “Нэг Зүрх Нижгээд Техник” блогийн Цоолборын хээг тамганд хэсгээс үзээрэй.
Сарнай цэцгийг хаана тамгалахаа урьдчилан тооцож хар өнгийн Memento тамганы өнгөөр тамгалав.
Тосон харандааг бийрээр будаж үзлээ
Тамгаласан сарнай цэцгээ өнгө оруулан будмаар санагдлаа. Маш цэвэрхэн будах хэрэгтэй. Distress тосон харандаа үүнд яг тохирно. Нарийн бийрээ бага зэрэг усаар норгож байгаад тосон харандааныхаа өнгөөс авч яг л усан будаг хэрэглэж байгаа юм шиг будаж болно шүү. Үнэхээр гоё боллоо. Үүнийгээ хаммер цаасан дээр нааж карт болгосон шүү.
Хайраа урлалаар илэрхийлсэн нь
Товойлгогч хавтасны хээг буулгахдаа ягаан, цэнхэр 2 өнгийн Distress Oxide тамганы өнгө ашиглав. Дэлгэрэнгүй зааврыг “Нэг Зүрх Нижгээд Техник” блогийн Товойлгогч хавтасны хээг бас ашиглаж болно шүү хэсгээс үзээрэй.
Өөр цаасан дээр бас дахин зүрх тамгалж түүнийгээ хайчилж аваад нөгөө тамгалсан зүрхэн дээрээ тавиад өөрт таалагдсан хэд хэдэн цоолборын хээг өөр өөр тамганы өнгөөр гаргалаа.
Дээр нь тавьсан зүрхээ авахад доор нь хамгийн эхэнд тамгалсан зүрх маань улам ч гоё тодорч харагдаж байгаа биз? За ингээд үүнийгээ хаммер цаасан дээр нааснаар карт минь бэлэн болно.
Анд найздаа амжилт хүсэн урамшуулсан, хайртай дотны хүндээ хайраа илэрхийлсэн мэндчилгээний картууд минь таалагдсан уу? Тэгвэл та ч гэсэн Media plate ашиглан өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй, нандин карт урлаж хайртай хүмүүстээ бэлэг барьж болно шүү дээ. Амжилт!
Бүх сэтгэгдлийг үзэх