Миний Дуртай Хээ Угалз

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/10/19

Намайг хүүхэд байхад сургууль төгсөх дөхөхөөр ангийн хүүхдүүд дурсгалын дэвтэр дамжуулж хамаг л ур ухаан, сэтгэл зүрхээ шавхан насан турш мартахгүй найзууд байхаа амлан хожмын амьдралын сайн сайхныг ерөөж зураг дурсгалаа үлдээдэг байлаа. Зурах урлахдаа гаргуун нь дуу алдам гоё дурсамж үлдээдэг байхад зарим хүүхэд яахаа мэдэхгүй хэд хоног хадгалж байгаад буцааж өгдөг байж билээ.

Миний хувьд дурсгалын дэвтэр нилээд хэцүү даваа байсан ч ахын авч өгсөн олон өнгийн фломастерын ачаар яаж ийгээд болгодог байлаа. Харин одоо яг тийм дамжуулдаг дэвтэр манай ажил дээр бий болоод байна. Бид тодорхой нэг сэдэв сонгон авч, түүнийхээ дагуу дэвтэртээ урлах ёстой байгаа билээ. Миний сонгосон сэдэв бол “Хээ Угалз”.  Улс үндэстэн бүр өөр өөрийн гэсэн хээ угалзтай байдаг бөгөөд, бидний ажилд хамгийн дөхүү сэдэв бол яах аргагүй хээ угалз юм. Миний сонгосон хээ бол Монголын үндэсний хээ угалз. Харин манай хамт олон өөр өөр улс орны хээ угалзаар миний тойрон дамжуулах дэвтэрийг чимэх байх. Ингээд би дэвтрийнхээ өөрт ноогдох хэсгийг хэрхэн хийснээ тайлбарлая.

Хуудсаа будахдаа хоорондоо ойролцоо өнгийн 3 акрилан будгаар ташуулдан будна

Metallic Lustre боронзон тосон будгаар энд тэнд нь будна.

Dimensional Effects пастаар усан хээний цоолбор ашиглан товгор хээ үүсгэнэ.

Дөрвөлжин шугамтай дэвтэр дээр хээгээ зурна.

Зурсан хээгээ хатуу цаасан дээр наана. Наахдаа Декупажны мидиум ашигласан. Хатсаны дараа хутгаар зүсч авна.

Бүх хээ угалзыг хавтас дээр наагаад, үндсэн өнгөөр будаж, нэр хаягаа бичнэ. Би бас Монгол дээлний товч шилбэ хийж наасан.

Зузаан цаасаар зүсч гаргасан хээнүүдийг будаж бэлдсэн хуудсан дээр наана. Бас ханан хээгээр цоолбор хийж distress ink тамганы өнгө ашиглан хуудсаа будаж бас болох юм.

Хар өнгийн цаасан дээр цагаан өнгийн гелэн балаар аялах дэвтэрийн сэдвийг тайлбарлана.

Бичсэн зүйлээ хуудас дээрээ наана.

Та ч бас найзуудтайгаа тойрон аялах дэвтэр хөтлөөрэй.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд