Миний Дуртай Зүйлс

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/11/23

Таны дуртай зүйлс таныг хэн гэдгийг тодорхойлно шүү дээ. Та юунд дуртай вэ? Тэр зүйлс биднийг бусдаас онцгой болгодог мэт санагдана. Жүлигийн тойрон дамжуулах дэвтрийн сэдэв “Миний Дуртай Зүйлс” байсан тул дуртай зүйлсээрээ хуудсаа дүүргэлээ. Би дуртай зүйлсээ жагсааж бичээд хуудсандаа алийг нь оруулахаа шийдэж, олон төрлийн техникээр тэдгээрийг дүрслэхийг хичээлээ.

Фон Будах

Хуудасны фоныг будах зугаатай байлаа. Би Dazzling Metalics акрилан будгийг устай шингэлж будсан. Ингэхдээ эхлээд хуудсан дээр багахан будаг түрхэж дээр нь Mist It ус шүршигч багажаараа ус сайтар цацсан. Ингээд хуудсаа дээш доош нь эргүүлж шингэрсэн будгаа урсгана. Боронзон маш сайхан эффект үүсэв. Дараа нь Distress Oxide тамганы өнгөний хэд хэдэн өнгийг торон цоолбор дээр товшиж түрхсэн. Ингэхэд хуудас маань илүү сонирхолтой харагдаж байсан.

Хуудсаа чимэглэе

Ингээд фон маань нэгэнт бэлэн болсон тул одоо дээр нь дуртай зүйлсээ дүүргэе. Хамгийн эхлээд дуу хөгжимд тун сонирхолтой тул гитарын цоолборыг тавиад дээр нь товойлгодог зуурмаг түрхсэн. Үүнийгээ хатаагүй байхад нь алтлаг товойлгодог нунтаг түрхэж төөнөгч багажаар хайлуулсан. Ингээд алтлаг сайхан гитар болон ноотууд маань бэлэн боллоо

Мөн дуртай амттаныхаа зургийг хэвлэж, мөн хээтэй цаасны зургийг хайчилж, бор өнгийн Distress Ink-р хүрээг нь үл ялиг будлаа.

Би цэцгэнд дуртай тул цоологчоор цэцгийн дэлбээ, навчаа цоолж сакура урлав.

Би цасанд дуртай. Иймд өөр нэг цоологчоор цасан ширхэг цоолж дээр нь тунгалаг шигтгээ наав.

Энэ мэтчилэн дуртай зүйлсээ дүүргээд хуудас минь бэлэн боллоо.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд