Хайрттайгаа хоёулахнаа хундага дарс шимэнгээ нандин сайхан бас хөгжилтэй дурсамжаа сэргээж хайрын дархлаагаа дэмжих нь туйлын чухал. Энд бас орчин их нөлөөлнө шүү, их нүсэр ажил болгож төвөг удахгүйгээр жижигхэн зүйлийн донжийг нь олоод хийхэд тэр орчинд чимэг нэмэгдээд л явдаг шүү дээ.
Урлалын эсгийг товойлгогч хавтсанд хийж ногоон машинд оруулахад их гоё болдог юм байна гэдгийг олж мэдсэн.
Тиймээс би та бүхэнтэй маш хялбархан хэрнээ дарсны хундагны /өөр бусад аяга байж ч болно/ чамин суурь хэрхэн хийхийг хуваалцахаар шийдлээ.
- So soft metallic даавууны будаг /glorious gold/
- Урлалын эсгий /улаан/
- Зүрхэн хэлбэртэй хэв
- Ногоон машины товойлгогч хавтас
- Нарийн хошуутай бийр
- Хайч
Зүрхэн хэлбэртэй хэв ашиглан урлалын эсгий дээрээ зүрх зурна. Хэрэв танд хэв байхгүй бол өөрөө зурсан ч болно.
Эсгий Зүрх маань үнэхээр сайхан хээтэй болоод гараад ирлээ.
Энэхүү хээгээ тодотгохын тулд нарийн бийр ашиглан So soft metallic даавууны будгийг (glorious gold) түрхэнэ.
Санамж: Будгаа хатсаны дараа 2-3 удаа давхарлан будаарай.
Бүх хосууддаа энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Хайр, аз жаргал дүүрэн бялхаж байг.
Бүх сэтгэгдлийг үзэх