Нэг Тамганы Сет, Нилээд Өөр Картууд 3

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/09/30

Сүүлчийн тэмээний ачаа хүнд гэдэг байх аа? Ганцхан тамганы сетээр бүтээлчээр хэрхэн олон янзын өөр өөр загвартай урлал хийж болох санааг бид танд хүргэж байгаа билээ. Энэ удаагийн урлалууд бас л их өвөрмөц тул танд таалагдана гэж найдаж байна. Эдгээр картуудыг хараад надад өөрийн эрхгүй бүтээлч хамт олноороо бахархах сэтгэгдэл төрсөн шүү.

Цуврал нийтлэлийн маань эхнийх  өвөрмөц цэцгэн дүрс үүсгэнтамгалах, хоёр дох нийтлэлээр тамгыг цэцгээс өөр зүйл болгож тамгалах талаар хуваалцсан билээ.

Хайлдаггүй Зайрмаг 

Халуун зуныг зайрмаггүй хэрхэн давах билээ? Номио маань энэхүү тамганы сетээр харахад шууд л идмээр санагдах зайрмаган карт урласан байна. Хайрцагнаас гарч сэтгэнэ гэдгийг жинхэнэ үзүүлсэн байгаа биз? Картны сетэнд багтах жижиг тамгыг зайрмагны печень хэсэг дээр нь олон дахин тамгалж, цэцэгний иш болох тамгыг зураас болгон ашигласан байна. Мөн амтат Черри маань энэхүү тамганы сетээс бүтсэн байгааг та анзаарсан уу? Ингээд дээр нь мэндчилгээний үгээ наагаад карт маань бэлэн болов.

Чи Надад Онцгой

Ажилтан Саагий маань энэхүү номын хавчуургыг урласан юм. Цэцэгний дэлбээн дүрстэй тамгаар тамгалахдаа эхлээд хар дараа нь өнгө уусгаж бор шаргал өнгөөр ахин тамгалсан байгаа биз? Ингээд харахаар тамга ашиглаж болох арга хязгааргүй олон байдаг гэдгийг ахиад л саналаа. Номын хавчуурган дээрээ ‘Чи надад онцгой’ гэсэн үгийг товойлгож тамгалаад даруухан урлал маань дууслаа.

Танд эдгээр цуврал нийтлэлээс аль урлал нь хамгийн их таалагдсан бэ? Санаа авч эсвэл өөрийн бүтээлч сэтгэхүйгээр хийсэн бүтээлээсээ бидэнтэй хуваалцахаа та бүү мартаарай. Тамгаар урлацгаая!

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Танд сонирхуулах өөр урлал