Бичгийн хавчаарын 2 бяцхан хуванцар хайрцгийг хэн нэг нь хэрэггүй гээд хогийн савруу хийсэн байхад нь ямар нэг юм хийе гэж бодоод авчихлаа. Миний санаанд бүтээлийн санаа орж иртэл долоо хонож одоо л харин өнгө донжоо олоод байгаа нь энэ. Эмэгтэй хүн болохоор сарнай эрвээхэй л хамгийн түрүүн санаанд орох юм. Дээр нь ягаан шар хосолсон суурь яах аргагүй охид бүсгүйчүүдийн өрөөний ханын чимэглэлд төгс тохирох бүтээл болж чадна. Ингээд танд уг бүтээлийг хэрхэн хийснээ толилуулъя.
- Тунгалаг хуванцар материал
- Аргиллитан хавтан
- Гэрэлтүүлж зурах зураг
- Sharpie пломастер
- Gloss enamels шилний будаг
- Americana Акрилан будаг
- Өнгийн утас
Гэрэлтүүлж зурах зургийг бэлтгэнэ. Би энд цэцэг эрвээхэйтэй тамганы слайдан цаасан дээрх зургийг ашигласан.
Цагаан цаасан дээр гэрэлтүүлж ашиглах зургаа тавиад хуванцараа зурах хэсэг дээрээ хөдөлгөөнгүй тогтоож байгаад Sharpie пломастераар зурна.
Ягаан өнгийн акрилан будгаар хавтангаа будаад порлон ашиглан шаргал өнгөөр энд тэнд нь хөнгөн товшиж өгнө.
Зузаан цагаан утсаар хуванцараа тойруулан ороогоод тараган цавуу ашиглан хавтан дээрээ наагаад саатай утсаар мөн тойруулан нааж урлалаа дуусгаарай
Охид ер нь анхаарал татах дуртай байдаг. Ханын элдэв чимэглэл тэдний дотоод сэтгэлийн илэрхийлэл болж байдаг. Тиймээс та охиноо сэтгэл өөдрөг байлгахын тулд хамтдаа сайхан зүйлс урлаж өрөөг нь чимж байгаарай. Энэ нь та амрахын хажуугаар хүүхэддээ цаг гаргаж байна гэсэн үг юм шүү. Ингээд таны урлах үйлд амжилт хүсье.
Бүх сэтгэгдлийг үзэх